sonin.mn

Бид дэлхийн эдийн засгийн байдалд үнэлгээ өгөх шаардлага алхам тутамд гарч байна. Ийм үнэлгээ асар олон байгаа ч системийн үнэлгээ бол хэдхэн, өрсөлдөж буй талуудын үзэл санааг тусгаж байдаг юм. Тийм системийн аналитикийн нэг нь Оросын М.Хазин болно. Үүнийг эсрэг талд барууны үзэл санаа байх нь мэдээж хэрэг.

Монголчууд бид энэ хоёр эсрэг тэсрэг үзэл бодлыг харьцуулан үзэж байж өөрийн үнэлгээг гаргах ёстой нь мэдээж хэрэг. Ингээд энэ удаад М.Хазины үнэлгээ…

Украины асуудал бол өнөөдөр хүн төрөлхтний тулгараад буй даяар асуудлын зүгээр л нэг тусгал гэж би олон удаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, иймэрхүү үйл явц ойрын үед улам бүр шинэ шинэ улс орон, бүс нутгуудад үүсэх ба тэдний нэг нь яриан байхгүй Европын Холбоо байх болно.

Энэ шалтгааны улмаас энэ үндэслэлээр нэгэнт эхэлсэн, мөн болох гэж буй хямралт үйл явцуудын талаар тодорхой ярих хэрэгтэй.

Чухамдаа бол энэхүү эдийн засгийн шалтгааныг бид 10 гаруй жил ярьж байна. Энэ нь 30 гаруй жил эрэлтийг урамшуулсаар байгаад өрхийн аж ахуй олж байгаагаасаа олон дахин ихийг хэрэглэдэг байдалд орсонд оршино: Европын Холбоо болон АНУ дахь өрхийн аж ахуйн зардал тэдний бодитой олдог орлогоос 20-25% давж байна.

Өнөөдөр энэ эрэлтийг урамшуулах бүх хэрэгсэл үнэн хэрэгтээ дуусаад одоо унаж эхлээд байна. Чухамхүү хувийн эрэлтийн энэ уналтад хямралын суурь шалтгаан оршиж байгаа ба энэ нь ойрын үед саарна гэж үзэх ямар ч үндэслэл алга.

Манай онол бол хямралын аль нэгэн үе шат эхлэх хугацааны тухай юу ч яриагүй ба энд тодорхой нарийн ширийнийг илүү нягт нямбай тунгаан үзэх ёстой. 2008 оны хямрал бол хувийн өрийн эрс өсөлтөөрөө илт байсан, харин өнөөдрийнх юугаараа бидэнд аюултай вэ ? Олонхи экспертүүдийн үзэж байгаагаар энэ нь компанийн эдийн засгийн бодит үзүүлэлтээс аль эрт тасран холдсон, саарсан (стагнаци) эдийн засгийн дэвсгэр дээр эрс өсч буй АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх “хөөс” болно.

Бид энд манай сайт дээр асар удалгүй энэ хөөс 2015 оны дунд хэрд хагарна гэж нэг бус удаа дурдаж байсан. Гэтэл өнөөдөр багцаалбал мөн ийм санаа АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн удирдлагад бий болов.

Ямар ч гэсэн АНУ-ын ХНС-ийн Нээлттэй Зах зээлийн Хорооны сүүлчийн хуралдааны дараа болсон хэвлэлийн хурал дээр ХНС-ийн Тэргүүн Жанет Йеллены үгийг ингэж тайлбарлаж болж байна. Тэр хатагтай 2015 оны сүүлч гэхэд ХНС-ийн зээлийн хүүг хэд хэдэн хувь болтол эрс ихэсгэнэ гэж хэлэв.

Өнөөгийн өр хуримтлагдсан хийгээд корпоратив санхүүгийн өнөөгийн байдлыг харгалзах юм бол ингэж нэмэгдүүлэх нь (зээлийн хүүг-Х.Д.Г.) өрхийн аж ахуй, санхүүгийн институтууд бөөнөөрөө дампуурах, санхүүгийн систем бүрэн сүйрэхэд хүргэх юм.

Өөрөөр хэлбэл зээлийн хүүг нэмэх нь эсвэл хар аяндаа хямралын ээлжит давалгааг өдөөнө, эсвэл хямралын дараа (?) болох ёстой эрс өссөн инфляцийг бууруулах арга болох юм. Хэрэв хөрөнгийн биржийн нуралт 2015 оны дундаас өмнө болно гэж үзвэл хатагтай Йеллений үг мөнгөний эрх мэдлийн (власть) санхүүгийн зохистой бодлогыг яг таг тусгаж байна, хатагтай энд зөвхөн нуралтын тухай л даруухнаар чимээгүй өнгөрч байна.

Ийм нөхцөл байдал нь АНУ-д дэлхийн тавцан дээр долларын ролийг ноцтой сулруулах, ингэхлээр бүс нутгийн валютыг хүчтэй болгоход бэлтгэхэд тийм ч их хугацаа үлдээгүй гэсэн хэрэг юм.

Тэдэнд дээд тал нь жил, жил хагасын хугацаа л байгаа байх. Тэд энэ хугацаанд багтаж дэлхий дахины нөхцлийг удирдах гол хэрэгсэл, дэлхийн нөөц болон худалдааны валютын эргэлтийг хянагч долларын эрс сулралтад бэлтгэх хэрэгтэй.

Ийм нөхцөл байдалд тэд энэхүү хямралын үр дүнд хүчирхэгжих тэрхүү валютад гол анхаарлаа хандуулах ёстой. (Тэдний-Х.Д.Г) энэ хүчдэлийг дээд зэргээр хязгаарлаж, боломжийн хэрээр өөрийнхөө бодлоготой зохицуулах хэрэгтэй.

Үүнд хэрэгтэй хэрэгсэл одоохондоо байгаа, гэхдээ бүх нөөцийг чухамхүү энэ зорилтыг шийдвэрлэхэд чиглүүлэх хэрэгтэй, бусад зүйл бол өнөөдөр онцгой үүрэг гүйцэтгэхгүй.

Тэгвэл онолын хувьд ямар валют эрс хүчирхэгжих вэ ? Хэрэв манай хүрээллийг ажиглах юм бол энэ бол евро, юань, рубль гурав юм. Тэгвэл бид юу харж байна ? АНУ Европын Холбоо болон АНУ-ын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах талаар гэрээ хэлэлцээрийн үйл явцаа эрс хүчтэй болгож байна (үнэн хэрэг дээрээ Баруун Европыг АНУ-ын худалдааны колони болгон хувиргаж байна), мөн Украин дахь түгшүүрт байдлыг хүчтэй болгож (өөрөөр хэлбэл Хятадаас Баруун Европ хүрэх “Их Торгоны зам” дээр), Европын Холбоог Оросоор айлгаж байна.

Энд би Хятадын тухай бичихгүй (Хятад болон Европын Холбооны харилцан үйлдлийг таслах оролдлогоос бусад буюу өөрөөр хэлбэл Хятад Баруун Европын зах зээлийг булаахаас сэргийлэхээс бусдыг нь), харин рублийг бол бичнэ.

Оросын Засгийн Газар болон Төв Банкин дахь либерал (өөрөөр хэлбэл америкийн талын) лобби жинхэнэ рублийн санхүүгийн систем бий болгохыг гаргахгүйн төлөө идэвхитэй ажиллана.

Энэ нь Сбер банкны “универсал картын” суурь дээр үндэсний төлбөрийн систем бий болгох гэсэн төслийг Сбер банк, Төв банк хоёр санаатайгаар тохиролцож нурааснаар илт харагдана, уг нь оршин буй Тооцооны Нэгдсэн Системийн дэд бүтэц ийм системийг ганцхан сарын дотор хийж чадах байсан юм.

Дашрамд дурдахад өнөөдөр Төв банкны бараг бүх үйлдэл манай эдийн засгийн доллараас хамаарах хамаарлыг хадгалах буюу хүчтэй болгоход чиглэсэн байдаг.

Ийм нөхцөлд байдалд Украины асуудал юунд оршин байгаа нь ойлгомжтой юм. Украин АНУ-ын стратегийн асуудлын барьцаа болсон бөгөөд учир нь тэрээр долларын боломжит (потенциальный) үндсэн өрсөлдөгч нарын дунд оршиж байна.

Иймээс Украинд хямралаас зайлсхийх боломж байхгүй. Энд хүч бол харьцуулшгүй. Гэхдээ АНУ-ын идэвхи ойрын жилүүдэд бүр ч олон тооны бүс нутгийн тогтворгүй байдлын үндэс болно. Жишээ нь Турк.

Дээр авсан шалтгаанууд нь АНУ бодлогоосоо яагаад татгалзахгүй гэдгийг харуулж байна. “Хувийн зүйл юу ч байхгүй, зөвхөн бизнес” гэж ярьдаг юм болж байна. Гэхдээ манай тохиолдолд зөвхөн улс төрийн бодлого явагдаж байна.

Энэ бүхнээс ямар дүгнэлт хийж болох вэ ? Юу бэлтгэх хэрэгтэй вэ. Хөзөр бол аль хэдийн хуваагдсан, энд зарчмын өөрчлөлт гарахгүй. Украины задралд бэлтгэх хэрэгтэй (хэдийгээр түүнийг урамшуулах хэрэггүй, тэнд АНУ, Киев дэх тэдний агентурууд бидэнтэй бидэнгүй үүнийг хийнэ) эдийн засгийн бодлогоо заавал хүчтэй болгож, импортоос хийгээд АНУ-ын доллараас хамаарах манай хамаарлыг заавал багасгах хэрэгтэй.

Хятадтай удаан хугацааны, стратегийн, нөхөр ёсоор ажиллах шугамыг тогтоох (чингэхдээ үүнийг тэд ч гэсэн биднээс хэрэгтэй юмаа авч байдаг, тактикийн заль мэх биш, бас л удаан хугацааны, нөхөр ёсны гэж хүлээн авах) ёстой.

Эцэст нь өөрийнхөө авилгатай тэмцэж эхлэх ёстой. Яагаад гэвэл Лукошенкогийн онож хэлснээр засаг зөвхөн өөрийн баяжихийг бодвол улс орноо алддаг. Манайд авилгалыг америкийн зөвлөхүүд “хийж” өгсөн, үүнийг үргэлжлүүлэх нь энэ орноос бидний хамаарлыг хэвээр хадгална гэсэн хэрэг юм. Иймээс бид ажиллах л хэрэгтэй байна.

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?