sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Токио хотноо өөрийн албан өргөөндөө зоог барив.

Талууд уг уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд эрчтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.