sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Г.Уянга нар дөрвөн ихрийн аав  Ч.Баттулга,  ээж  Э.Хандаа нарыг Төрийн ордонд өнөөдөр /2014.04.16/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  дарга Д.Батцогт ихрүүдийн эцэг, эхэд  хүүхдүүдээ эрүүл саруул бойжуулахыг хэлээд, гэр бүлийнх нь хэрэглээнд зориулж байнгын хорооны гишүүд дэмжлэг үзүүлж буйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Г.Уянга нар ихрүүдийн гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.