sonin.mn

МУ-ын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” –ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл” –ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2014 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд хөтөлбөрт хамрагдах 700 зорилтот бүлгийн иргэнийг  дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бүртгэж, иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна.

Хөтөлбөрт хамрагдсан 700 иргэнийг чадавхижуулах зорилгоор төмс хүнсний ногоо тариалах, арчлах, хамгаалах, технологийн мэдлэг ур чадвар олгох, бизнесийн мэдлэг олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд “Өрхийн аж ахуй - Агуу боломж” ТББ-тай хамтран зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.