sonin.mn

Хаврын тариалалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хаврын тариалалтын бэлт­­гэл ажлын талаар танил­цууллаа.

Энэ онд үр тариа 315.3 мянган га-д, үүнээс улаан буудай 304.5 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, малын тэжээл 10.3 мянган га-д, тосны ургамал 24.1 мянган га-д нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийх аж.

Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаар­­дагдах тооцоо гарсан бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26.8 мянган тонн, Тариалан эрх­лэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1.2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр тус тус нөөцөлжээ.

Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлд­­­вэр­лэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импор­тоор авахаар УИХ-ын тог­тоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13.2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгоод байгаа аж.

Улсын хэмжээнд 21 аймгийн 329 сум, нийслэлийн есөн дүүрэгт 15.5 мянган га-д төмс тариалах бөгөөд нийт 38.7 мянган тонн буюу хүрэлцэхгүйц үрийн төмсний нөөц бүрдүүлээд байгаа аж.

Эх сурвалж: