МУГЖ С.Жавхлан өчигдөр хэвлэлийн хурал хийж монгол түмнээ дээлээ өмсөн төв талбай дээр жагсахыг уриаллаа.
Тэрбээр өнөөдөр 09:00 цагт Чингисийн хааны талбай дээр өөрийн дэмжигч залуустайгаа жагсахаа мэдэгдсэн юм. Түүний ингэх болсон шалтгаан нь МАН-ын гишүүд монгол үндэсний дээлийг өмсөхгүй байхыг уриалсан утгатай хөдөлгөөнийг талбай дээр хийснийг эсэргүүцэж буй нь энэ аж.
Тэрбээр “Улс төрийнхөн үндэснийхээ дээл хувцсыг жилийн 365 хоногийн таван өдөр нь буюу баяр ёслолын өдрүүдэд л өмсдөг хүмүүс. Гэтэл юу болоод зүгээр л нэг өдөр дээл хувцас ярьж хэлж, тайлж шидэх болов.
Хэний захиалгаар ингэж монгол түмний бахархал болсон, монгол хүний нэрийн хуудас болсон үндэсний дээл хувцсыг маань ад үзэн хаяж, хэрүүлдээ оруулаад байгааг нь гайхаж байна” гэв.
Түүнчлэн жагсаал хөдөлгөөн хийхдээ монгол туургатны нэг Буриад зон олны дээлийг яагаад хөсөр хаяж байгаагаа тайлбарлан уучлал гуйхыг шаардлаа.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ya ya ene mangar duugaa l duulval boloo shd. davhar deelnii asuudlyg mongol deeltei holbood oilgochihoj huurhii. AN ni yag iim teneguudiig turhirhaa bas mednee
Javhlangaaraa baharhdag shuu! Ajild ni dandaa sain saihniig husiye!
Зөвөө, Жавхлаан. бидний бахархлыг оролдох хэнд хэрэгтэйг мэднэ ш дээ
Deel bhkgvi hvn ochij bolohkgvi wy vgee olj hvtsaarai bandi aa dyychin bangi deelnees eer hybtsas bhkgvi wm yy
Хавар, намрын синдромтонгууд одоо яанаа. Өвчин нь улам л сэдрэх төлөвтэй. Зарим нь их хуралд ороод гонгинож байдаг. Эд нар олширвол их хурал ч инээдмийн эмгэнэлт жүжгийн сайхан тайз болно доо.