sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зарлах тухай” А/288 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 8 дугаар богд Жавзандамбын хөшөө байрлуулах болсонтой холбогдуулан хөшөөний загвар шалгаруулах уралдааныг 05 дугаар сард багтаан зохион байгуулах, шалгарсан загварыг 2014 оны 06 дугаар сарын   02-ны өдрийн дотор танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар үүрэг болголоо.

Хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулахтай холбогдон зарцуулагдах 3 690 000  төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээллээ.