sonin.mn

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 16-19-нд зохиогдож буй “Вьетнам Экспо 2014” олон улсын үзэсгэлэн яармагт Монгол Улсын “Барагшун Фарма”, “Очир Дагинас”, “Зебра Интэрнейшнл”, “Монгол Фүүд” зэрэг компанийн төлөөлөгчид оролцон  бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Уг олон улсын үзэсгэлэнд нийт 20 гаруй орны 800 гаруй компани, аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Вьетнам Улсын “Petrovietnam”, “Nhat Linh”, “Hapro”, “Bao Minh”, “Phu My Hung” зэрэг  олон улсад танигдсан томоохон компаниуд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнүүд нь машин техник, тоног төхөөрөмж, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, оёмол, сүлжмэл-нэхмэл бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа гэсэн салбаруудыг хамарч байна.