sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг гишүүдийг дан дээлтэй болгох төслийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ хуулийн төслийн хэрэгжилт буюу хууль санаачлагчаас оруулж ирсэн  2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх саналтай холбоотой байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гарсан байна.

Энэ нь хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх санал байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй юм. Тиймээс чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжигдээгүй саналаар санал хураахад, 69 гишүүний 35 нь зөвшөөрөөгүй тул 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх санал гарч ирэв.

Ингэснээр хуулийн хэрэгжих хугацаа энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжихээр болж байна. Зарчмын зөрүүтэй санал хураасны дараа Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.