sonin.mn

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “ Шинэ Сайншанд” суурьшлийн бүсийг байгуулах ажил эхлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 8,4 мВт-ын дулааны станцын гүйцэтгэгч болох Хятад улсын “Тайшин” групптэй хамтарсан Монголын “Цагаан шүтээн” ХХК- ны Ерөнхий захирал Ч.Энхболд, Төслийн ахлах менежер Ж.Энхтайван болон бусад холбогдох албаны хүмүүс Аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

Уулзалтаар Аймгийн Засаг дарга П.Ганхуяг гүйцэтгэх компанийн төслийн ажлын явцад гарах хүндрэл бэрхшээлийг шийдэж ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэхэд дэмжин ажиллана гэдгээ хэлээд Дулааны станцыг орчин үеийн техник технологид суурилагдсан, ашигт үйлийн ковцент өндөр, хүрээлэн буй орчинд учируулах хор нөлөө бага эко тал дээр онцгой анхааран ажиллахыг гүйцэтгэх компанийханд үүрэг болголоо.