sonin.mn
Тайвань
 
Тайваньд Эрчим хүч хэмнэх Акт (Energy Conservation Act), Ногоон худалдан авалтын акт (Government Procurement Act) болон Нөөц хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдэгдэл (Notice on Implementation of Resource Conservation Activities) гэж байдаг.
 
Төрийн байгууллагууд тусгай жагсаалтад багтсан бараа, үйлчилгээг түрүүлж худалдан авах үүрэгтэй байдаг бөгөөд тэгээгүй нөхцөлд Сангийн яам нь төлбөр төлөхөөс татгалздаг. тусгай жагсаалтад бичгийн цаас, бичгийн хэрэгсэл, компьютер, хөргөгч, агааржуулагч, усны хэмнэлттэй суултуур зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн орсон байдаг.
 
Бүгд Найрамдах Хятад Ард улс
 
Хятад улсад төрийн худалдан авалтын хууль 2003 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрийн байгууллагууд байгальд ээлтэй бараа, үйлчилгээг худалдан авахыг зөвлөдөг. Орон нутгийн засаг захиргаа ногоон худалдан авалтын бодлого боловсруулан хэрэгжүүлдэг.
 
Олимпын хороо мөн 2008 онд болсон Бээжингийн олимпын бэлтгэл ажлыг хангахад ногоон худалдан авалтыг дэмжих бодлого баримталсан байна. Мөн томоохон хэмжээний ажлын тендерт ногоон бараа, материал хэрэглэсэн компанид давуу эрх олгодог байна. 2010 онд Ногоон худалдан авалтын хууль (Green Purchasing Law) болон холбогдох журам заавруудыг баталсан. 
 
Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс