УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн оны эхний улирлын байдлын талаар мэдээлэл хийлээ.
Манай улсын экспортын гол таван бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 шахам хувь өслөө. Задалж үзвэл, алтны экспорт 120%, зэс 52,9%, түүхий газрын тосны экспорт 63,8%-аар тус тус өсч, төмрийн хүдрийнх 19,%-иар буурлаа. Нүүрсний экспортын хэмжээ өссөн ч үнийн дүн буурсан, энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай, нөгөөтэйгүүр Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний экспортынхоо багагүй хэсгээр “Чалко” компанийн өр төлж байгаатай холбоотой. Нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс одоо 132 нь үлдээд байна. Манай улсын гадаад худалдааны жилийн алдагдал 1 тэрбум орчим ам.доллар, улирлынх 400 орчим сая ам.доллар байсаар ирсэн бол энэ оны эхний улиралд 9,1 сая болж нэлээд хэмжээгээр буурсан нь том ахиц юм.
Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш, ачааны автомашин, хүнд машин механизм болон тэдгээрийн сэлбэг, мөн хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхины импорт буурчээ. Хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, малгайн импорт өссөн байна.
Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч 12,4 хувь буюу төлөвлөснөөс илүү байна. Гэхдээ өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрдэж байна.
Улсын нэгдсэн төсвийн орлого 170 шахам тэрбум төгрөгөөр тасраад байна. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тавих гэх мэт нийгмийн амьдралд ямар нэг бэрхшээл тулгараагүй. Төсвийн орлого тасарсан нь дотоодын эдийн засгийн байдлаас гадна импорт, экспортын үнийн бууралтаас хамаарсан гэж Ерөнхий сайд хэллээ.
Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг сорилт бэрхшээлтэй тулгарч, өмнөх жилээс бууралттай буюу 3 хувийн өсөлттэй байсан. Үүний дотор Монгол Улсын эдийн засаг 11,7 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт.2014 онд дэлхийн эдийн засагт эерэг дүн гарна гэсэн таамаг бий ч манай хөрш орнуудад нааштай хандлага ажиглагдах төлөвгүй байна. Хөрш орнуудын эдийн засаг, гадаад орчны эрсдэл болон дотоод нөөцөө тооцоолоход 2014 онд Монгол Улсын эдийн засаг 12,9 хувь хүрч өсөх хандлагатай байна гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар улс орны шийдвэр гаргах түвшинд ижил мэдээлэлтэй байх нь чухал байгааг онцлоод, УИХ дахь МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлтээ дахин тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Ноднин мөнгөний ханш унагаад 100 саяаар авах гэж байсан байрыг минь 180 сая болгоод надаас 80 саяыг дээрэмдчихсэн энэ засаг,Уур хүрээд байгаа мөнгөөрөө сая ногоон дарчихсан, Гэтэл яасан гээч 1 сая доллар маань 1,3 тэрбум төгрөг байсан юм, Одоо 1 сая доллар маань 1,8 тэрбум төгрөг болоод 500 сая шууд л зүгээр сууж байтал унаад ирдэг байна ш дээ, Тэгэхлээр үнэхээр гайхамшигтай ажиллаж байнаа, Золоо ерөнхийлөгч Алтанхуяг сайд Ноён доллар мянга түм наслаг,Баярцогт гишүүн бид хоёр ч яахав ганцхан сая доллартай ядуу хүмүүс, Олон сая ногоонтой Манай сайд дарга нар бол бондойж байгаа ш дээ Маш сайхан байна АН-даа баярлалаа, Та нар Баярцогт гишүүн ерөнхий сайд бид гурав шиг байл даа, Юм бүхэн 2 талтай, Гэрэл байвал сүүдэр байна Манай ерөнхий сайд маш сайн байна, Бид капитализм байгуулж байгаа юм чинь үүнээс өөр яах юм
Ene ch mon saihan hutsaj bainaa. Tegeed ter ediin zasgiin osolt ni ard tumend yaj naaldaj baigaa ym be. Darga nar hor nairuulagchdad ashigtai tusch baigaa geed helchih honshoor baihgui l dee Ene hulgaichid.
Женько Баттулга хэмээх үйлдвэрийн сайд үнэгүйдүүлэн авсан үйлдвэрүүд дээрээ нэмж "Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг" Худалдаа хөгжлийн Эрдэнэбилэгтэй нийлж авлаа. Түний мэдээлд Мах-Импэкс ХК, “Женко тур бурю” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Баялгийн хувь” ХК, “ХИД” ХХК, “Налайх” ХХК, “Вебсофт Монгол” ХХК, “Эмээлт зах” ХХК, “Нүүдэл трейд” ХХК, “МИК Эмээлт” ХХК, “Женко Холдинг” ХХК” байгаа. Нэгээр нэмж авсны дээр үйлддвэр ХАА -н сайд тул МОНГОЛЫН ОЛИГАРХИ БОЛЖЭЭ - See more at: http://www.wikimon.mn/content/54089.shtml#sthash.XfpGpWtc.dpuf
Нөгөө ''Миллхаус'' гэдэг жижиг дунд үйлдвэрийн 9 тэрбум төгрөгийн зээлээр барьсан гурилын үйлдвэр яасан бэ. Лав зээлээ төлөөгүй л байх даа.
Болж л байна. Уналтанд орсон үйлвэрүүдийг өөрийн мэдэлд авч хөл дээр нь босгож чадаж байна. Ийм л чанга хүн Монголийн эдийн засгийг гадны нөлөөлөлөөс аварч чадна.
Баттулга Майдар бурхан үйлдвэрлэнэ, Яагаад гэвэл авсан хулгайлсан луйвардсан юмаа идэж дуусаж байж үхмээр байна 300 наслуулж өгөх байх гэж хошигроод
Хөөрхий АН ч гэж дээ. Аргаа барсан амьтад ардчилал ярьж авилгал авч амьдралаа залгуулдаг л амьтадын цуглуулга болж дээ. Баабарыг хар хэзээ ч гэр бүл тэжээх ухаан, чадал Бурхан түүнд заяагаагүйг мэдсээр байж эхнэр авсан. Одоо түүнийгээ тэжээх гэж эх орноосоо урваж гадаадын хөлсний боол болчихсон. Бас болоогүй ардчилал ч гэх шиг солиороод л явж байдаг.
норовын намтар
SAIXAN HUTSAJ BAINA DAA
Тэмүүжин тархай бутархай овог аймгуудыг нэгэтгэж Их Монгол гэх их гүрнийг байгуулаж чадсан билээ. Тэгвэл Х.Баттулга гэх хоншоортой аавын хүү Эдийн засгийн аргаар түүхийг дахин автах нээ. Тэрээр шууданд хийсэн үхрийн эвэрнүүдийг шатаан зайлуулж гэмээн өөрийн их үйлсийг бүтээнэм.
Баттулга бодит ажил хэзээ ч хийж байгаагүй, чадах ч үгүй. Харин АН-ын бусад тэнэгүүдээсээ илүү л дээ. Яагаад гэвэл макет хийгээд гэрэл асаагаад хүмүүсийг хуурч чаддаг. Макетаа ч үнэлж мөнгө болгож чаддаг.
yun usukh ve unaltand orood baigaagaa khelmeer yum daa
Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш, ачааны автомашин, хүнд машин механизм болон тэдгээрийн сэлбэг, мөн хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхины импорт буурчээ. Хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, малгайн импорт өссөн байна. үнэ нь санаанд оромгүй нэмсэн учир буурлаа гэдгийг яагаад хэлсэнгүй вэ? ДНБ 12 хувь өслөө гэж хуцжээ бүтээгдэхүүн нэмэгдсэн нь үнэн харин ашиг нь эдийн засгийн алуурчдын халаасанд орохоор лав л монголд хэрэг болохгүй гэдгийг АН-ын тэнэг удирдагчдаас бусад нь ойлголгодог болсон шүү
Алтанхуягийн худлаа хуцахыг сонсож ханалаа..