sonin.mn

Нийслэлийн Сонги­но­­хайрхан дүүргийн ХV хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэр­лэ­гийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэгийн хэргийг шүү­хэд шилжүүлжээ.


Тэр­бээр өн­гөрсөн хоёр­дугаар сарын 14-ний өдөр гурван настай А.Баян-Эрдэнэ гэгч хүүг зодож улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан юм. Уг хэрэгт хяналтын прокурор Н.Алтантүлхүүр ажил­лаж байна.

Түүнд Монгол Ул­сын эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүй­­лийн 100.1 дэх хэсэгт заас­наар яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн баасан га­­рагт дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны хоёр­­дугаар шүүх рүү шилжүүлжээ.


Эх сурвалж: