sonin.mn

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтсан олон ажлын нэг нь Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах явдал юм.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр орны ард түмний найрамдал, цэрэг дайчдын дайчин нөхөрлөлийн билэг тэмдэг болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажилд туслах санаачилга гаргалаа.

Тус нийгэмлэгийн 1 дүгээр орлогч дарга И.А.Домбровский “Бид Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр болсон. 5 дугаар сарын 6-нд засварлах ажлыг дуусгаж, ялалтын баяраар цэцэг өргөхөд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түүнээс гадна бид энэ жил болох Орос Монголын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан хээрийн сургуульд зохих дэмжлэг үзүүлэх, Халхын голын дайны тухай уран сайхны кино бүтээхэд туслах зэрэг ажлыг төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.