sonin.mn

Нам дотроо хамгийн их “чичлүүлж” “адлуулж” байгаа гишүүд бол Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар юм. Тэд энэ оны долдугаар сараас “давхар дээл”-ийг тайлах хуулийг хэрэгжүүлж эхлэх нь зөв гэж санал өгсөн байдаг.

Тэгвэл намынхаа олонхийн шийдвэрийг дагадаггүй Ж.Батзанданг хуулийн байгууллага шалгана гэсэн мэдээлэл өнөөдөр гараад байсан.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан твиттер хуудастаа “Намайг дарамталж болно. Монголыг минь бага дарамтлаарай” хэмээн бичжээ.

Одоогоор түүнд хуулийн байгууллагаас шалгана гэсэн албан ёсны бичиг ирээгүй талаар эх сурвалж дурджээ.

 Б.Оргил

Эх сурвалж: "New.mn"