sonin.mn

Өнөөдөр  УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө.
Хуралд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөртэй холбоотой мэдээлэл хийсэн байна.
Мөн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн талаар хамгийн гол нь  ярилцсан бөгөөд Ерөнхийлөгчийн бүхэлд нь болон хэсэгчилэн хориг тавина гэж найдаж буй тул уг асуудалтай холбоотой эцсийн байр суурь илэрхийлэхгүй гэж шийдсэн байна.
Хэрэв уг хуулинд Ерөнхийлөгч хориг тавихгүй батлагдах аваас эсрэг санал өгсөн гишүүдийг АН-аас хөөх аж.


Энэ нь "Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас гаргана." гэсэн дүрмийн дагуу хийгдэх юм байна.
Өөрөөр хэлбэл "Давхар дээлийг тайлах" хуулийн төсөл батлагдан, Н.Алтанхуягийн Засгийн газар өөрчлөгдвөл Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нар АН-аас хөөгдөх аж.

М.Ганхүү