sonin.mn

Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнийн санаачлагаар “Математик” хөтөлбөр боловсруулагдаж энэ жилээс ЕБС-ийн сургалтын агуулгад багтсан.

Математик хөтөлбөрийн хүрээнд  олон арга хэмжээнүүд зохиогдож буйгийн дотор Геометрийн анхдугаар олимпиад,” Мат лиг” өртөөчилсөн олимпиад зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдсаар байна.

“ Мат лиг” буюу өртөөчилсөн олимпиадыг “Хангай ус” ТББ-аас санаачилан Эрдэнэбулган сумын 1,2,3,4-р сургуулийн 7-11-р ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулж байна.

Тэмцээнийг аймгийн Математикийн холбооны гүйцэтгэх захирал  гавъяат багш н. Ганболд, улсын Математикийн холбооны гишүүн Ж. Уламбар, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Д. Баяржаргал нар шүүн явууллаа.

Тэмцээний шат бүр дээр улсын Математикийн холбооноос багш нарыг урьж оролцуулж байх талаар зохион байгуулагч ярьж байлаа.

Тэмцээн 4 шаттай бөгөөд тэмцээн бүрийн нийлбэр оноогоор байр эзлүүлж аваргыг шалгаруулах юм.
Энэхүү сонирхолтой шинэлэг өртөөчилсөн олимпиадад оролцогч сурагчид болоод багш нар багаар ажиллах, өөрийгөө нээн таниулах, цэгцтэйгээр богино хугацаанд өөрийгөө илэрхийлэх чадварыг олж авах сайн талтайг шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа