sonin.mn

    Газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг Баруунтуруун, Наранбулаг, Тариалан, Хяргас, Малчин, Улаангом зэрэг сумдын Засаг дарга болон бусад сумдын газар тариалан эрхлэгчдийн дунд 4-р сарын 17-18-ны өдрүүдэд Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон аймгийн ХБХ-тэй хамтран зохион байгууллаа.

Газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын 2013 оны ажлын гол үр дүн, цаашдын зорилт, тус салбарт анхаарах асуудал, санал шүүмжлэл, асуулт, хариулт явуулж хэлэлцсэн юм. Энэ онд тодорхой зорилт дэвшүүлэн Увс аймаг хүнсний бүтээгдэхүүн болох улаан буудай, гурил, төмс хүнсний ногоог өөрөө үйлдвэрлэх мөн рапс тарьж ургуулах, тэжээлийн ургамалыг нэмж тариалах чиглэлээр анхаарч ажиллах юм байна.

Газар тариалангийн чиглэлээр аймгийн Засаг дарга ОХУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан шинэ сортын үр тарианы нийлүүлэлт хийхээр болсон. Ингэснээр дээд зэргийн үрээр дотооддоо тариалалт хийх боломжтой болох юм.