sonin.mn

    Өглөөний алхалт, өглөөний гүйлт, өглөөний дугуй, өглөөний дасгалын арга хэмжээний нээлт 2014 оны 4 сарын 22-ны өглөөний 06:00 цагт Ю. Цэдэнбалын талбайд Эрүүл мэндийн газар, Соёл спорт аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа.

МУЗГ-ын 2014 оны 02 дугаар сарын 07 өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хүн амд амьдралын зөв мэдлэг, хандлага, хэв маягыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн арга хэмжээг АЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ нээж, ЭМГ-ын БТЧХ мэргэжилтэн Э.Аюуш идэвхтэй дасгал  хөдөлгөөний ач холбогдолын талаар мэдээлэл хүргэж, Жүжигчин, бясалгалтан С.Пүрэвмаа Эрүүл мэндийн газрын урилгаар хүрэлцэн ирж оролцогч нарт өвөг дээдсийн эрүүл зөв амьдрал, зөв хөдөлгөөн, зөв хувцаслалт, зөв хооллолт сэдвээр мэдээлэл хүргэж, хүн бүр хөдөлгөөнөөр эрүүлжих боломжтой дасгалыг зааж өгөв.

АЗДТГ, Увс аймгийн түмэн олонд Монголын нууц товчооны 35 дахь хэсэг Өэлүн эхийн сургаалийг хүндэтгэлтэйгээр гардуулан байгаль дэлхийгээ хайрлах ухаан, анагаах ухаан, гоо сайхны ухаан, хэмнэх гамнах ухааныг хэрэгжүүлсэнээр ард олноороо эрүүл зөв, энх амгалан амьдарцгаая уриалгыг хүргэлээ. Арга хэмжээнд 300  гаруй иргэд хамрагдаж идэвхтэй алхалтыг хийж, үйл ажиллагаа өндөрлөлөө.

Энэ үйл ажиллагаа сүүлийн 2 жил идэвхжиж өглөөний дасгал хөдөлгөөнөөр өдөр бүр хичээллэгсдийн тоо нэмэгдэж, өдөр бүр өглөөний 6:30 минутаас цуглан нэгдсэн дасгал хөдөлгөөн хийж байна. Энэ үйл ажиллгаанд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаардаг хүн бүр нэгдэх боломжтой юм.