Түншлэлийн гэрээний эх ноорог гэгч зүйл хэвлэгдэв. Түүнийг О. Цолмон МАХН-ын өмнөөс бичиж АН-тай байгуулах гэж буй хэмээн тайлбарлаж байна. Хамгийн гол нь үүнийг хуурамч бичиг хэмээн цуурхаж байна. Ямар ч гэсэн шинжлээд үзье…
Гэрээг ямар үед хийдэг вэ
Тэгш ба тэгш бус, шударга ба шударга бус үй олон гэрээ байх. Гэрээ хийх нөхцөл байдал асар олон янз байж болох ч бидний авч үзэж буй түншлэлийн гэрээний төсөлд дараах хоёр нөхцөл байдал дангаараа буюу хам үйлчилсэн гэж үзэж болно: 1/ Хүнд нөхцөлд орсон нэг тал бас л адил хүнд нөхцөлд орсон нөгөө талдаа санал тавьсан. 2/ Нэгдмэл эрх ашигтай хүмүүс удаан хугацааны хамтын ажиллагааны санал тавьж болно. Өөр олон нөхцөл байдал бараг л байхгүй гэж санаж байна.
Хэн бичсэн бэ?
Гэрээний ийм төслийг О.Цолмон бичиж зохиож чадахгүй. Бичих бичихдээ Н.Энхбаяр гав ганцаараа бичсэн. Энэ бол баараггүй. Хүний бичлэгийн арга барил давтагдашгүй. Н.Энхбаяр эсвэл дандаа хүний юм орчуулдаг, эсвэл дандаа хүний юм уншдаг учраас өөрийн гэсэн бичлэгийн арга барил түүнд тогтоогүй. Иймээс түүний албан бичлэгийн найруулга мохоо бөгөөд ядмаг байдаг. Энэ бичлэгийн арга барил нам төрийн, чингэхдээ хуучин намын гаралтай, илт хоцрогдсон, яах аргагүй Н.Энхбаярын арга барил байна. Эсвэл түүнийг дуурайсан байна. Нүсэр, сунжирсан, урт доголтой (абзац), сэдэв дотроо логик алдаагүй атлаа агуулга болон чиглэмжийг үл анзаардаг. Энэ бүхэн Н.Энхбаяр биш бол, өөр хэн байх билээ. АН-ынхан яагаад ч ингэж бичихгүй. Яагаад гэвэл тэд бараг бичиг үсэг мэдэхгүй. Түүнчлэн бичгийн агуулгаас үзэхэд Н.Энхбаярын мөрөөдөл үндсэндээ мөн байна. Үүнийг би Н.Энхбаярыг гадаадад явуулах, хамгаалалтад оруулах гэсэн санаагаар нь дүгнэж байгаа юм биш. Хэрэв бичиг хуурамч бол түүнийг яг энэ хэсэг дээр гүтгэх боломжтой. Миний хувьд улс төрийн төсөөлөл, прогноз, улс төрийн орон зайг төсөөлж буй байдал, логик нүүдэл зэргээр нь дүгнэж байгаа юм. Гэрээний төсөл: прогноз, улс төрийн хувьчлал, Н.Энхбаярын хувийн санал болон буулт гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
Гэрээний төслийн прогнозын хэсэг МАН, АН, МАХН-ын бүх эрх баригчдын мөрөөдлийг ихээхэн хэмжээгээр тусгаж чадсанд түүний ач холбогдол оршино.
Хэн ч хүлээж авахгүй, хэнд ч таалагдахгүй, түүнчлэн зарим талаар нөгөө талдаа давуу эрх олгосон санал тавихгүй бол гэрээ биелэх боломжгүй гэдгийг Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэднэ. Ийм учраас тэр олигархи ангийн эрх ашгийг удаан хугацаанд хадгалах хамгийн ашигтай саналыг дэвшүүлэх ёстой. Эхний хэсэг дээр тэр хашир туршлагатай, алсыг хардаг, бүтэн толгой өндөр гэдгээ харуулахыг илт хичээжээ. Өөрийгөө харуулахыг хичээх тусмаа олигархи ангийн нийтийн ашиг сонирхлыг стратегийн үүднээс томъёолохыг оролджээ. Эхний хэсэг хэдийгээр Н.Энхбаярын мөрөөдөл мэт харагдавч ноёрхлоо мөнхөд хадгалах гэсэн МАН, АН-ын стратегийг нэлээд нарийн тодорхойлж чаджээ. Иймээс гэрээний энэхүү хэсгийг “онолын нээлт” гэж үзэж болно гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж болох байна.
Харин төслийн улс төрийн хувьчлалын хэсэгт бол ямар ч ёс суртахуун, үнэлэмж байхгүй цэвэр наймаа худалдаа явж байна. Ийм балиар юмыг Н.Энхбаяр болон төслийг хүлээн авсан хүмүүс улс төр гэж нэрлэдэг юм. Ер нь бол Монголын улс төр дандаа иймэрхүү наймаа худалдаа, заль луйвар, хуйвалдаан байдаг. Ийм балиар зүйл алхам тутам болдог ба монголчууд хэдхэн өдөр пөөх паах гэж байгаад удалгүй ингэж хулхидсан нам болон хүмүүсийн төлөө саналаа өгнө гэж харайлгадаг үнэн тэнэг ард түмэн мөн. Өөр ямар ч ард түмэн ийм богинохон ой санамжтай байдаггүй.
Хэдийд бичсэн бэ
Нэлээд эрт гэж би баттай хэлнэ. Учир нь Н.Энхбаяр нэр хүндээ сэргээж, ял гэмээс зугтах бараг цорын ганц зорилготой. Үүний тулд тэр зүгээр байж хэрхэвч болохгүй, бас түүнийг зүгээр байлгахгүй. Иймээс тэр улс төрийн байр сууриа бэхжүүлэх, удаан хугацааны хамтрагч олох ёстой. Тэр өөрийгөө Ельцин гэж бодоод, одоо Путин болох хүн хайж байна. Гэвч түүнд монгол Путин олдохгүй. Яагаад гэвэл Путинг бэлтгэх ёстой байхад Н.Энхбаяр бүгдийг нь устгаж байсан билээ…
Тэр цээжиндээ байсан гэрээний төслийг Солонгосын эмнэлгээс АН руу шууд хаяглаад явуулчихаж болохгүй байв. Хэн ялахыг нь мэдээгүй байж ийм тэнэг юм хийж хэрхэвч болохгүй. Үгүй ядаж 2016 онд ялах ёстой бүлэглэлд өгөх ёстой, эсвэл ялаасай гэж бодож байгаа тэр хүндээ өгөх ёстой. Ер нь бол гэрээний төслийг Н.Энхбаяр Н.Алтанхуягт хаягласан. Үгүй ядаж гэрээний төслийг бичиж эхлэх үед нөхцөл байдал ийм байсан.
Сүүлийн үед Ц.Элбэгдорж МАН-тай сүжрэн, Засгийн Газрыг үймүүлэн, Алтангадасыг “алах” гэж төр самрах болсон үед тэр энэ санаагаа цаасан дээр буулгасан нь лавтай. Нөгөө талаас УИХ дээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Хаягласан эзэн Н.Алтанхуяг аюулд орж, Н.Энхбаярын дайсан Ц.Элбэгдорж, МАН хамтрах заналхийлэл бодитой бий болов. Ингэвэл тэр “түүхийн хог” байтугай, “шоронгийн хадаас” болно. Энэ бол ихээхэн аюултай нөхцөл юм…
Энэ үед тэр айхдаа төслөө хогийн сав руу чулуудчихаж болох л доо. Ихээхэн хүч хөдөлмөр, оюун ухааны зарсан юмыг ингээд хаях гэж үү ?! Хайран юм. Ингээд нэлээд өнгө будгийн болон пиарын засвар хийж эхлээд МАХН дээр хэлэлцээд дараа нь олон нийтийн хүртээл болгохоор шийдэв. Үүнийг “яс хаяна” гэж монголоор хэлдэг юм.
Олон хүний төсөөлдөг шиг Н.Энхбаяр тийм ч сул дорой хүн бас биш юм. Түүнд асар их мэдээлэл байгаа. Тун олон хүн Н.Энхбаяраас айхаасаа илүү, түүнд байгаа мэдээллээс айдаг юм. Нөгөөдүүл нь ч гэсэн Н.Энхбаярын хавтаст хэргийг хангалттай цуглуулж амжсан юм. Одоо бол уул овоо шиг хавтаст хэрэг тэдэнд байгаа. Гэрээний төсөлд Н.Энхбаярыг хамгаалах асуудал ороод байгаа нь ийм учиртай. Тэр үнэндээ бол намайг зүгээр орхивол би зүгээр байна гэсэн мессеж өгч байна. Үүнийг зарим хүн ойлгож “зүгээр орхихийг” хүсч байгаа боловч зарим хүн огт ойлгохгүй байна. Яах гэж нам байгуулсан юм, яах гэж энэ олон хүнийг үймүүлсэн юм, яах гэж гадаад дотоодоос олон жил удирдсан юм гэхчлэн. Ингээд Н.Энхбаяр зүгээр сууж болохгүй болчихож байгаа юм. Ингэхээр чинь гэрээний төсөл хийж таарна биз дээ. Үүнийг үйлийн үр гэдэг шиг санагдаж байна…
Төлөвлөгөөний агуулга
Бид нар л эрх баригчдыг шүүмжилдэг болохоороо тэнэг, мангараар нь дууддаг болохоос биш тэд муу юмандаа ямар ухаантайг энэ бичгээс харж болно. Дундаж монгол хүн 2 жилийн цаадахыг ч харж чадахгүй байхад Н.Энхбаяр 2020 он хүртэл сэтгэхийг оролдож байна. Үнэнийг хэлэхэд ийм байж л нам төрийн толгойд олон жил тэссэн юм. Даанч дандаа муу санаа, хар хор нэвт шингэсэн болоод үйлс нь хазайсан болохоос.
Гэрээнд ямар зүйлийг тусгасан ба тусгаагүй вэ ? Энд би логик нөхөн сэргээн сэргээлт гэх аргыг ашиглаж байна. Уг нь шинжлэх ухаан юм л даа. Харин толгойдоо орсныг бууддаг юм огт биш гэдгийг онцлон сануулж байна.
1. Эвслийн АН, МҮАН гэсэн хоёр нам байхад нэг нам руу нь хандаж байна. Эндээс МАХН эвслийг үл тоож байна. “Шударга ёс” эвсэл үнэн хэрэг дээрээ устсан байна.
2. МАХН-ын Н.Энхбаяр, “Шударга ёс” эвслийн М.Энхсайхан нар хоёулаа АН руу хандарч байна. Үүнээс болж МАХН, МҮАН өөрөө хуваагдаж оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж байна.
3. Ирэх сонгуулийн үр дүнг ямар ч судалгаагүйгээр хэт өсгөсөн байна. 2016 онд АН 40-50 хувь, МАХН 15-20 хувийн санал авна гэдэг бол арай сэрүүднэ. Энд эсвэл Н.Энхбаяр галзуурсан, эсвэл эх бичигт “засвар хийсэн” пиарын нөхдүүд арай даваадуулсан. Одоо рейтингийнхээ судалгааг зөв гаргачихаж чадахгүй хэвтэж 2016 оны судалгаа хийнэ гэвэл ёстой лөөлөө л байна. Монголд прогностик судалгаа хийдэг хүн ганц хоёрхон байдаг юм.
4. Эндээс Н.Энхбаярын анхны үндсэн эх дээр сүүлд ямар нэг засвар хийсэн нь тодорхой байна. Энэ нь анхаарвал зохих хэсэгт хийсэн тэмдэглэгээ болон “судалгааны тоо”-оос илт мэдэгдэж байна.
5. Тэр ялаас зайлсхийх, зугтахаар үхэн хатан оролдохын хамт өөртөө байгаа “хар данс”-аар сүрдүүлж байна.
6. Н.Энхбаяр НҮБ болон гадаадад ажиллах санал бүрхэг байна. Тэр ЮНЕСКО-д ажиллах хүслээ хэлсэнгүй. Хэрэв Н.Энхбаяр гадаадад ажиллах болбол МАХН баараггүй сөнөх юм. Н.Энхбаяр хэзээ ч алсыг хардаггүй, бусдыг бодож чаддаггүй. Өтөл насаа гадаадад өнгөрөөхийн тулд бас ахин нэг нам-МАХН-ыг золиосонд гаргаж байна. Тэр цаг ямагт зөвхөн амин хувиа боддог нь эндээс илт харагдаж байна.
7. Тэр зөвхөн МАН, АН, МАХН-д л найдаж байна. Өөрөөр хэлбэл МАНАН, “Алтангадас”-ыг дахин сэргээхийг оролдож байна. Иймээс сэтгэлгээ нь хэт хуучинсаг байна.
Гүйцээн тайлбарлахын учир
Уг нь бол ямар гэрээ болон төслийг тайлбарлаад байх шаардлага байдаггүй. Харин Н.Энхбаярын гэрээний төслийг бол тайлбарлах зайлшгүй шаардлагатай. Гэрээний төслийг: “МАХН 2020 он хүртэл МАН-ын саналыг хуваах, АН-тай хамтран ажиллах, Н.Энхбаярыг НҮБ-д томилуулах, “Шударга ёс” эвслийг тарааж, МҮАН-ыг хаях” гэж нэрлэж болно. Энд дурдсан субъект тус бүрийг аваад үзэхэд Монголын байдал нэн ойлгомжтой болох учраас би тайлбарлах гээд байгаа юм.
Гадна талаасаа бол МАХН 2016 онд МАН-ын саналыг хуваахын тулд АН-д санал тавьж буй мэт их “ухаалаг” санал харагдана. Гэвч аль МАХН, аль МАН, аль АН гэсэн маш энгийн, хэн бүхэнд ойлгомжтой асуулт асуувал ноён Н.Энхбаяр хариулж чадахгүй нь мэдээж хэрэг. Дашрамд хэлэхэд Н.Энхбаяр дэвшүүлсэн ямар ч асуудалдаа хариулт өгч байгаагүйг би дэндүү сайн мэдэх юм.
АН-д болж буй дайныг энд ярих нь илүүц. АН дотроо маш олон бүлэглэлтэй, одоо бол нэг талаас Ц.Элбэгдорж, З.Энхболд, Женко Х.Баттулга нарын бүлэг, нөгөө талаас Н.Алтанхуягийн “Алтангадас” бүлгийн дайнаар тодорхойлогдож байгаа. Энэ дайнд хэн ялах нь МАН-аас хамаарна. Өөрөөр хэлбэл МАН-тай холбоотой болсон нь ялна. Ингээд МАН руу орох хэрэг гарч байгаа юм.
МАН бол нэг талаас “Алтангадас”-т түшиглэсэн Сү.Батболд, С.Баяр нарын хуучны, нөгөө талаас шинэ хэмээх бүлэглэлийн нууц дайнаар тодорхойлогдож байна. М.Энхболд бол дайныг халхлагч, зохицуулагч, завсрын гэмээр хүн юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дотоод дайн дажин өөр дотроо байгаа хийгээд АН-д байгаа “Алтангадасын” ноёрхлыг хадгалах болон халах гэсэн хоёр бүлэглэлийн тэмцлээр тодорхойлогдоно. Ерөнхийдөө Н.Алтанхуягийн эсрэг үйл ажиллагаагаар энэ нь илрэх ба үүнийгээ “шинэ” гэж МАН дотор нэрлэнэ.
МАН бол сөрөг хүчний тэмцэл буюу гудамжны, ард түмний төлөө тэмцэлд үнэн таарахгүй, зохицохгүй болсноо саяын жагсаал цуглаанаараа илт харуулав. УИХ-ын гишүүн Г.Уянга ганцаараа МАН-ын дэргэд хамаагүй илүү мундаг цуглаан хийгээд чадчихаж байгаа юм. Ингээд үзэхээр МАН ганц эмэгтэй Г.Уянгаас хамаагүй дор болж таараад байгаа юм. Нээрээ шүү. Төр барьж чадахгүй, гудамжинд сөрөг хүчин байж чадахгүй, эд нар ер нь юу чаддаг улс юм гэж би сүүлийн үед гайхаад байгаа…
МАН бол “хаазгүй” машин, АН бол “тоормозгүй” машин юм. Ингээд хаазгүй, тоормозгүй хоёрыг нийлүүлэхээс өөр аргагүй бөгөөд энэ ямбий машины нэр нь МАНАН гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлийн үед Ц.Элбэгдорж гэдэг төр сүйрүүлэх гоц авъяастай нөхөр МАН, АН-ын энэхүү үлбэгэр, сул дорой байдал дээр тоглодог болов. Тэр “ухаалаг МАНАН” гэдэг шинэ машин санаачлах нь мэдээж хэрэг. Ц.Элбэгдорж Монголын бүх улс төрчдийг “устгаж” ганцаараа үлдэж байгаа нь хөдөлшгүй баримт юм. Энэ хүн орь ганцаараа үлдлээ ш дээ…
МҮАН бол ямар ч жин нөлөө байхгүй, зорилгоо умартсан хөгийн нам. Сүүлийн үед М.Энхсайханыг МАХН тоохоо больж байна. Гэтэл МАХН-ыг хэн ч тоохоо больж байна. Ингэхлээр Н.Энхбаярын гэрээний төсөл бол зүгээр л түүний мөрөөдөл, “цаасан бар” юм.
Ингээд субъект болгоноор нь аваад үзэхэд Монголын улс төрийн системд нам гээд аваад үзчихээр “олигтой юм” байхгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Үүнийг системийн хямрал гэдэг юм.
Миний хувьд системийн хямрал гэж бараг хориод жилийн өмнө цагаан дээр хараар бичээд бараг хорин жил алуулангаа алдсан. Одоо бүгдээрээ системийн хямрал гэж орилж байна. Монголын улс төрийн нөхцөл байдал системийн өөрчлөлт рүү гарцаагүй түлхэж байна. Гэтэл эрх баригчид системийн хямралаас нэг сайхан Үндсэн Хууль зохиогоод гарчихна гэж номлож, сэтгэж байна. Яагаад гэвэл системийн шинжилгээ хийгээгүй учраас, яагаад гэвэл үндэсний үзэл санааны эх загвар гаргаагүй учраас тэр.
Би бол МАН, АН-ын энэ “дүүжин даажин”-гаас үнэндээ залхаж байна. Манай ард түмэн ч ингэж бодож байгаа. Үүнийг цаг нь болсон гэдэг юм. Эрх баригчид бүх зүйлд бэлэн боловч гагцхүү системийн өөрчлөлтөд бэлэн бус байна. Гэвч энэ бол хэлж ирэхгүй, хийсч ирнэ. Үүнийг ч бас цаг нь болсон гэдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Enhbayar shig ondor bolovsrol medlegtei hun onoogiin ulstorchid dotor baihgui
хаха орос хэлний орчуулагч одоо тийм өндөр боловсрол уу, одоо олон хэлний орчуулагч хүртэл бий ш дээ, гэхдээ энд мэргэжлийн тухай биш улс төрчийн тухай ярьж байна, энхбаяр бол төрийн хутгуур, аминаасаа өөр юу ч боддоггүй хөгийн новш, тэр хэнийг ч юуг ч золиосолж чадна, харин НҮБ энэ тэрд сууна гэж мөрөөдөөд гарз биз, тэр чинь гэмт хэрэгт холбогдоо биз дээ, ядаж нэр цэвэр чадвар боловсролтой хүн улсаа төлөөлөх байлгүй, бас НҮБ-ын орлогч дарга гэл үү энэ хүний шуналыг монгол хангахаа байгаад дэлхий хангах болж дээ,
75.37.27.201 Мөнхөө яг голоор нь хэллээ. энэ балин хамарт маниусын аль насны лай юм бол бүү мэд...
Энхбаяр Монголын түүхэнд яаж бичигдэж үлдэх вэ? 10,20,30 жилийн дараа Монголын түүхийн сурах бичгээс үзэж байна гээд төсөөл. 1. "Их өр"-ийг барагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан. 2. "Мянганы зам" проектыг хамтран санаачилсан, эхлэлийг тавьсан. 3. "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг санаачилж батлуулсан, Ардчиллаас хойш Монгол Улс анх удаа урт хугацааны бодлогын баримт бичигтэй болсон. 4. АНУ: Мянганы хөгжлийн бодлогод Монгол орныг хамруулсан, АНУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан. 5.Монгол Улсын зэвсэгт хүчний номлолыг өргөтгөж, олон улсын хэмжээнд хүргэсэн. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох болсон. 6.Монгол Улсын Ерөнхийлөгчийг институцийн хувьд бэхжүүлсэн. 7. Монгол төрийн албыг улс төрийн нөлөөллөөс гаргах суурийг тавьсан. 8. Албан тушаалын ил далд наймаа цэцэглэх орчинг бүрдүүлсэн.Дэд сайдын албан тушаал бий болгож, бизнесменүүдэд шагнасан. 9. Онц байдал тогтоож, түүндээ хяналт муу тавьснаас цус гаргаагүй ардчилал хийсэн оронд хүний амь эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн. 10. Монгол ардын хувьсгалт нам байгуулж, монголын түүхийг гажуудуулсан, улс төрийн төлөвшлийг хойш татсан. Улс төрийн систем хямрах үүдийг нээсэн. 11. Авилгын хэргээр шүүхээс ял сонсож, шоронд суусан. 12. "Олгой хагаравч тогоондоо" vs авилгын асуудлаар НҮБ, түншлэгч орны төрийн дээд тушаалтнуудад хандаж, Монголын нэрийг олон улсад муугаар гаргасан.
бас ингэж нэмэгдэнэ. 1, байхгүй болчихсон ЗХУ-ын өрийг шинэ орост өгөх явцдаа дундаас нь мөнгө *аасан. 2, мянганы замаар нь өдөртөө цөөхөн машин явдаг хотдоо нил түгжрээ, ЭЗ-ийн ямар ч тооцоогүй "Андын нурууны зам...". 3, бодлогыг санаачилсан жинхэнэ эзнээс нь хулгайлснаа таг нуусан. 4, үнэндээ энхбаярын гэхээсээ түүхэн болох ёстой л үзэгдэл байсан. 5, бас л өөр хүний сценари... 6, чингисийн хүргэн гэдэг хочтой болсон. 7, энэ ч сөрөг хүчнийхний тоглолт байсан даа...
Учир нь өнөөдрийн төвшин Энхбаярынхаас өндөр болсон л доо. Тэгэхээр түүнтэй адилхан төвшний боловсролтой байх боломжгүй
МАНАН нь дээр дээ, балин хамартыг бодвол
AH yagaad ch ingej bichihgyi.Yagaad gevel ted barag bichig yseg medehgyi. Tegvel MAH bichsen baij medeh yum daa.
202.21.106.104 whahahha MAXH uuruu bichsen geed baihad muihraar MAH bichsen geh yum ali ch nam er ni dampuursan sh dee namiin unench fenee
Элбэгдорж улсаа сүйтгэж төрд байх ямар хэрэгтэй юм бэ. Мэдээж өөрт огт хэрэггүй. Тэгэхээр ийм чадваргүй хүнийг ерөнхийлөгчөөр байлгах сонирхол мэдээж гадаадын луйварчдад л байна. Ингээд бодохоор Элбэгдорж гадаадын луйварчдын сонирхолоор байж таарч байна. Ардчилал гэдэг чинь ийм хүмүүсийг ашиглаж улс орныг нь дээрэмдэхийг л хэлдэг юм байна гэдгийг бид мэддэггүй байсан. Сая Украинаас мэдэж авлаа. Манайх яг адил.
Халх монголд 10 дээш жил амьдарч буй Боржигон овогт Чингисийн удмын хүнийг МОНГОЛЫН ХААН ширээнд залж,Швед,Норвегийн хөгжлийн чиг баримжаагаар явах нь амиа зогоох төдийхөн орлогоор амьдарч ядаж байгаа хүн амын 95%-д хамгаас илүү тохирно.
1992 онд 420 депутаттайгаар үндсэн хуулийг хэлэлцэж байхад ерөнхийлөгчөөр ямар хүн сонгох тухай заалтыг хэлэлцэж эхлэхэд дархан аварга Мөнхбат босч ирээд: Ерөнхийлөгчөөр 45-с дээш настай, 5 үеэрээ монголд амьдарсан цэвэр халх монгол хүнийг сонгоно гэж заах саналтай байна гэж саналаа хэлсэн. Мөнхбат аварга бас депутат байсан юм билээ. Гавьяат хуульч Чимид гуай уг санаалаар санал хураахад 16 хүн дэмжиж гараа өргөсөн байдаг.
ЗА ТЭГВЭЛ Х.БАТТУЛГА ГЭДЭГ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ГАРЧ ИРЭХ ЮМ БИЗДЭЭ? БОЛЖ БАЙНА, МАН-ААС ТУЛАМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ЗӨВЛӨЕ.
Vндсэн хуулиа эргэж хар ер нь ингэхэд хууль есны засгийн газартай байсан юмуу маш их мэдлэггvй долдой нараар дvvрсэн дvvжин даажин дээр суугчидаа олс тасрах л болно
Энхбаяр-г тэнгэриин хүн гэдэг илүүл гээд баигаа хэрэг Дэндүү дээ дэндүү Ганхуягт ганцхан том дутагдал бий Энхбаярыг оилгохийг хүсдэггүи бусдаар бол Ганаа чи шүү?Уг нь та 2 ниилвэл Монголдоо хэрэгтэисэн Даанч үхэн зөрүүдлэнэ биз 2 үхэр
Энэ хүн Энхбаярын "цаасан бар" болохыг сайхан нотлоод өглөө. Одоо Энхбаярт нүүдэл үлдсэнгүй.
үүнийг л улстөрийн зомби гэдэг юм даа. хажууд нь "бараг байхгүй" судлаачийн үг маш жинтэй яг байгаа олж цохиж чадаж байна. энэнээс илүү анализ гэж юу байхав дээ. улстөрч нэртэй матрууд судлаачийн нийтлэлээс царайгаа харж ав.
Энхбаяраас АНыг хамгаалах ухамсартай гишүүд олон бдаг Тэмүүжингийн хуулийн шинэчлэл бохир гартай эрх мэдэлтнүүдийг айлгаж бгаам Энхбаярийн гэмт хэрэг хуучрахгүй дахин шүүх яллах өдөр ирнэ Үүнийг мэдэрсэн Энхбаяр Баасанхүүг турхирч Тэмүүжинг огцоруулах гэж улайрч бна Ерөнхийлөгчийн үүргээ умартаж ард түмнээ зодолдуулж буудсан Энхбаяр НҮБд очвол дэлхийн дайн гарах байлгүй Зарим уншигчид Алтан гадас фракцийг АН тай хамт ойлгодог юм шиг бгаан Алтан гадас фракц бол Энхбаярын бүтээл АН/ыг хянах хагалахад бгуулсан юм Энхбаярын мафи гэр бүлтэй холбоотой бүхнийг Монгол төрөөс зайлуулах цаг нь болсон Монгол Банкны дэд ерөнхийлөгч Энхбаярын хүү Батшугарыг огцоруулахаас эхлээд АНд шургалсан Алтан гадасыг хөөж Энхбаярын хөлсний цэрэг бсан цагдаагийн бгуулагыг эрс өөрчилж цагдаад генерал цолыг үгүй хийх хэрэгтэй бна шүү
Яг эсрэгээр нь хэлвэл зохино. Алтангадас бол АН-ын түүний дотор МоАХ-ын бүх алдааг залруулж явдаг, шуналыг нь хязгаарлаж байдаг цэвэр сэхээтний бүлэглэл. Хар массын тэнэг түрэмгий, уйваагүй үйлдлийг саармагжуулдаг хэсэг нь. Анх байгуулагдахдаа ч АСХ гэж байгуулагдан, улс төрийн товчоог огцруулах уран бэрийн нүүдлийг тэд зохиосон. МоАХ-ын өлсгөлөн мухардалд орсон тэр үед Баабар, Гончигоо нар өлсгөлөн зарлаад 14 хоноход гадаадын цэрэг орж ирдэг гэж УТТ-ны гишүүдэд ойлгуулж гадаадын цэргээс арайхийж салсан сэтгэлгээн дээр нь тоглож, хэзээч тийм зүйл байдгүйг нь ашиглан өлсгөлөн зарлагчдыг баатар болгон өөрсдөө сүүдэрт үлдсэн. Тэхлээр жинхэнэ баатарууд нь дандаа математикч, физикч, багш, инженер, эмч нараас бүрдсэн Соцдекүүд юм гэдгийг хожим нэн шинэ үеийн монголын түүхийг бичих Баабар бэлдчихсэн байгаа.
Хуулийн саид насанд хүрээгүи хар тамхичин охинтои явалдаад баихнь зөв юм бахдаа
Явалдаад байгааг нь тэгээд чи харсан юм уу?
ene Ganhuyag gej yumtai boltson neg ovgon bnaa. Odoo ooriihoor n bol ooroo Mongol sudlaach, ulstor sudlaach, daldiig 20 jiliin omnoos haragch yu yu ch yum dee. Neg l ih busdiig uguisgesen ooriigoo doviilgoson amitan bn. uhej dald orooch sonsoj bga hun ch bhgui. Sonin.mn-d tolbortei yumaa dandaa tavihin zailuul
засс чам шиг цагаач дуугүй л наанаа шалаа угаа. 74.254.149.70 за юу. америкаас гэнэт хуцаж гэнэ. чам шиг нусак улстөр гэж юу байдгийг ойлгохгүй. ай пи гаар чинь чамайг хаана байгааг чинь олж болдог юмшдээ малаа.
Nuuzaar huibaldaj chadaj bbal mongol uls ter il tod zebleldej chadaj bbal usa uls ter um uudaa
Bidniig buu doromjil Ganhuyag guai ehleed ugaah shaltai baimaar bna naana chin tegeed shal bna uu bbal ochiil doo
ТА НАР ШИГ ЦАГААЧ НАР ШАЛТАЙ ГАЗАР ЛУУ ЯВДАГ. ХАРИН БИД ЭХ ОРОНДОО ШАЛ Ч БОЛТУГАЙ ХИЙХ ГЭЖ ШАМДАЖ СУУНА. ТЭГЭЭД Ч ДЭЭРХИ ҮГИЙГ СУДЛААЧ ХЭЛЭЭГҮЙ. БИ ХЭЛСЭН. АЙ ПИ ХАРЛДАА
Tanii hiij bgaa ajliig hiirhel gedeg um nobshoo materialaa beldeegui bj alkh hadaas shuureed ... zaza ta nariin hhih shaliig huleej baisnaass belen bgaagaa oligtoi ugaaj baiyaa... shalaa hiigeed oligtoihon ugaaj surtal men ch edii bna daa zailuul neg ukh mundag ai pi meddeg hums mgl oor duurch hiirhzgee hiirhzgee amjilt husii and mini
shal baitugai baasaa ch hiij chadahgui baasnuud uls tur yariad l,ain?shal hiihed ingej shamddaggui yum daa.IP meddeg ih mundag yum bna,haha
УСАН ОНГОЦ СҮЙРЭХЭД ХАРХНУУД ЭХЭЛЖ ЗУГТДАГ ГЭДЭГ БИЛҮҮ? АЙ ПИ МЭДДЭГЭЭРЭЭ МУНДАГ БОЛДОГ БОЛ ЦАГААЧДААСАА ИЛҮҮ Л ЮМ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЕ. ЛАЛАРУУД МИНЬ ҮХЭХ БОЛОХООРОО МОНГОЛДОО ОЧИНО ГЭЖ Л БИТГИЙ ХУЦАЦГААГААРАЙ ДАА. НААНАА ӨГӨР ЯСАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ. НЭГ НЬ БОЛОХООР СУДЛААЧАА ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА САМУУРНА НӨГӨӨДҮҮЛ НЬ ШАЛ БААСНЫ МАРГААН ХИЙНЭ. МОНГОЛЫН ЦАГААЧДАА ГЭЖЖЖ...
Наад маргааны чинь тухай нэг монгол үг байдаг юм. Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана аа гэж. Хүний нутгийн угаадсанд цадаж,архинд нь биш цагаанд согтоод далжигнахыг хэлж байгаа юм шүү дээ.
монголын хүн амын дийлэнх болсон амиа борлуулах төдий байсан жижиг үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ, эрхлэгчдийг ажлын байрны түрээслэгчид түрээсийн төлбөрөө нэмж олон бизнес эрхлэгчдийн хаалгыг бариулж эхлэв. их хурлын 76 мануухай, засгийн газрын давхар дээлтэнгүүд бүх ажлаа орхиод түрээсийн хөөрөгдөлд шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ард түмэн үнийн хөөрөгдөлд улам нэрвэгдэж төрийг монголчууд хараан зүхэж энэ төрөөс яаж салах вэ? гэдгээс өөр бодох зүйлгүй боллоо шүү
коммунистууд олон хуваагдах тусам Монголд сайн л бна.
Тэхдээ Америкт илуу ашигтай
Ganhuyagt bayar hurgeye. Sain bichsen bn. Sain ch dugnejee. Enhbayar iim yum sedej chadna. Hiij ch chadna. Ter haa yavsan gazraa uimuulj, butargaj irsen. Anh Zohiolchdyn horoog hagaralduulj 2 huvaasan. Daraa n Soyolyn yaamyg hagaralduulj yuu ch bish bolgoson. Daraa n MAHN, Zasgiin gazryg zavaaruulj ugsun. Yeronhiilogch bolood Mongol ulsyg ballasan. Odoo NUB-yg ballah gej sanaarhaj bn shuu, humuusee. S.Erdene guain helsen ugiig sanatsgaah heregtei: Enhbayar holyn bodolgui, holyn shunaltai hun gesen.
Ганхуяг гэж нэг ийм хүн байсан байсаар л байх юм доо хөөрхий таваг цуйван талханы төлөө бурханыг ч муулах хүн дээ. Таваг цуйван талхаа тайван идээрэй бон апатетто.
Наад коммент чинь таваг цуйван болдог байх. Харин аналитик өгүүлэл бол үнэ байдаггүй, энэ бол ш/у, энэ бол нэр төр юм. Судлаач Х.Д.Ганхуяг.
Яг эсрэгээр нь хэлвэл зохино. Алтангадас бол АН-ын түүний дотор МоАХ-ын бүх алдааг залруулж явдаг, шуналыг нь хязгаарлаж байдаг цэвэр сэхээтний бүлэглэл. Хар массын тэнэг түрэмгий, уйваагүй үйлдлийг саармагжуулдаг хэсэг нь. Анх байгуулагдахдаа ч АСХ гэж байгуулагдан, улс төрийн товчоог огцруулах уран бэрийн нүүдлийг тэд зохиосон. МоАХ-ын өлсгөлөн мухардалд орсон тэр үед Баабар, Гончигоо нар өлсгөлөн зарлаад 14 хоноход гадаадын цэрэг орж ирдэг гэж УТТ-ны гишүүдэд ойлгуулж гадаадын цэргээс арайхийж салсан сэтгэлгээн дээр нь тоглож, хэзээч тийм зүйл байдгүйг нь ашиглан өлсгөлөн зарлагчдыг баатар болгон өөрсдөө сүүдэрт үлдсэн. Тэхлээр жинхэнэ баатарууд нь дандаа математикч, физикч, багш, инженер, эмч нараас бүрдсэн Соцдекүүд юм гэдгийг хожим нэн шинэ үеийн монголын түүхийг бичих Баабар бэлдчихсэн байгаа.
ганхуягаа чи арай хийх юмаа олж ядаад өөрөө энэ "гэрээ"-ний төслийг бичээд тараацан юм биш биэз? айн? ямар хурдан анализ манализ, энэнийг энхбаяраас өөр хүн бичээгүй мичээгүй,айн? иймэрхүү юмыг чам шиг больной мозгоос өөр мозг бодож олж чадахгүй дээ. нэг юмыг чи "судлаач" хүн болохоороо маш сайн мэдэж байгаа. чи ч нэг удаа өөрөө тэгж бичиж байсан шиг санагдаж байна. монголд нууц гэж байхгүй гэж. хэрэв ан эхбаяр хоёр ийм гэрээ хийх байсан бол маш сайн нуух учиртай. гэтэл монголд нууц хадгална гэж ёстой бүтэхгүй. чиний үгээр шүү дээ. тэгэхлээр энэ тухай /гэрээ байгуулах гэж/ оролдох нь байтугай санахын ч хэрэггүй гэдгийг энхбаяр ч ан ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа. тэгэхлээр элдвийн анализ манализ хамгийн гол нь түүнтэй чинь холбоотой комментод үхэн дурладагаараа чи л болж таараад байна даа. айн?
1.Бичиг баримт хуурамчаар үйлдсэн, 2. Цуурхал тараасан гэсэн 2 зүйл ангиар шоронд ордог чам шиг усан тэнэг амьтан би биш... Би чам шиг ялзарсан тархитай биш учраас анализыг маш их хурдан хийж чаддаг юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
ганхуяг энэ гэрээг хийжээ тэгээд өөрөө өөрийнхөө гэрээг тайлбарлаад хүнтэй хэрэлдээд зогсож байна юм ийм л байдагийг мэдэхүү
МАХН-ынхан баригдсандаа бантаад одоо гэмгүй судлаачийг гүтгэх нь. Энэ ч тэдний гэм биш зан л даа. Энэ гэрээнд Л.Цог зурахгүй гэсэн түүнээс болж хэрэлдээд хоёр хоног согтуу явсан биз? Оюунбаатар эсэргүүцэж, гэрээгордонд байгаа эвслийнхэнд тарааж өгсөн. МАХН-ынхан ийм хөгийн манкурт. Дарга нар нь бузар булай юм хийж байхад огт мэдэхгүй, дотоод хяналт байхгүй. Гагцхүү мухар сохроор даргаа бурханчилна. Гэтэл тэр дарга нь өөрсдийг нь худалдаж идчихээд яваад өгнө. Гутарсан гишүүд нь ардчиллыг л хараагаад үлддэг. Энэ бол ялзарсан коммунистуудын илжирсэн дүр төрх юм даа.
ГАН ХУЯГИЙН АНАЛИЗ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ЗАСАГ ТӨРД ОРООД ЗАЛУУРДААД ЯВАХГҮЙ ЯАГААВ
zasag turd 203.91.112.198 cham shig teneguud songodoggui sh dee mungunduu darluulaad teneguudee gargagdgaa medehgui gej bodoo yu
Сонирхолтой байлаа.
эхлээд гэрээг гаргах анализ хийх эсрэг санаатай хүн гарвал шууд доромжлох буюу хэрэлдэх ганаагийн санаа гэж
МАХН-ын н/б дарга П.Ангараг манай хийсэн гэрээ гээд хэлчихсэн л байна ш дээ. Энд чи солиороод яадгийм... Судлаач Х.Д.Ганхуяг.
Манай зарим иргэд Монгол улсад улс төрийн нам байдаг гэж одоо болтол итгэж явдаг бололтой.Нам гэдэг чинь үзэл баримтлалтай байх ёстой баймаар юм.Тэр үзэл баримтлалдаа тулгуурласан бодлого,төлөвлөгөө,чиглэл,зорилготой баймаар юм.Дотооддоо дүрэм журамтай тэрнийгээ мөрддөг баймаар юм.Тийм "юм" манайд байна уу.Хэсэг хулгайчууд тойрч сууж байгаад покер тоглонгоо яаж идэж уух,хулгай хийх тухайгаа ярихыг нам гэнэ гэж иргэд ойлгоод яваа учраас нам гээч нь бий болохгүй байна.Тэр хулгайчууд нь үзэл баримтлалгүй болохоороо хаана л идэх боломж байна тиййшээгээ гүйж очоод байгаа учраас намуудад тогтвор суурьшил гэж юм алга.Ямар сайндаа л ард түмэн олонх болгоод сонгочихсон байхад МАН-АН-гэгчийг байгуулаад ард түмний баялгийг хуваагаад идэцгээж байх вэ дэ.Болхиор хэлвэл хөл бөмбөг тоглодог 11 хүн талбайд өөр өөрийн байрлалд тоглох ёстой байтал 11-үүлээ бөмбөг байгаа газарт бөөгнөрч гүйгээд байгаатай адил юм.Бүүр хаалгач нь хүртэл шүү.Ийм юмыг улс төр гэхгүй л дээ.Хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн энэ хулгайчуудыг нам гээд итгэчихсэн бас болоогүй ээ тэрнийгээ өмөөрч талцаж муудалцаад байхыг нь яана.Тэнэг лалрууд.Тээр дээр төрийн эрхийг авсан олигархууд нам харгалзахгүйгээр хамтран иддэг гэдгийг мэдэхгүй яваа гэнэн тэнэгүүд энэ хулгайчуудад идэж уух боломжийг өөрсдөө олгоод байгаагаа мэдвэл сайнсан.
санал зуун хувь нэг байна. юм ойлгодог толгой монголд бас байдаг л юм байна.
За яах вэ энэ удаад бол Д.Ганхуяг "тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй" гэдэг шиг голоор нь авчээ.Гэхдээ Н.Энхбаяр өөрийгөө улс төрийн "үхдэл" зомби болсоноо мэдэхгүй л байгаа юм байхдаа.
тогооч 5.64.62.91, 2014-04-23 17:25:57 газар шороогоо ухсанаас мод ургамал тарьж амьдарвал хэзээч дуусахгуй баялаг. манай буддын лам нар , эрдэмт боо удган нар сусэгтэн олноо сусэг бишрэлийг нь энд чиглуулж болно шуу дээ.Жишээлвэл хумуусийг 108 суврага бутээ гэдэг шиг боломжоор нь баян тарганд нь 108,1080,10000 , боломж муутай бол 3,9,27 мод тарь , талыгаач нартаа мод тарьж буян уйльд ,тарьсан мод ургамлын тоогоор буян аривжиж нугэл нэмгэрдэг гэж сэнхруулэх хэрэгтэй.сусэг бишрэл бол маш хучтэй тул энэ их хурдан ногоон хувьсгал болох байх гэж дорой би бодож байна.Хэрэв та монголдоо хайртай бол уунийг дэмжиж цааш нь аль болохоор олон хунд ,ялангуяа олонд хундлэгдсэн эрдэмт лам,боо удган, номлогч нарт дамжуулж эх орондоо буян болно уу.
энэ ганхуяг гэдгийг чинь бас нэг тархиа угаалгасан харанхуй хар массын нэг юм гэж бодож байсангүй. бас нэг мал юм байна. яаж сэтгэхээрээ энхбаяр ийм гэнэхэн юм хийгээд сууна гэж сэтгэдэг байна аа? хүн өөрийнхөөрөө сэтгэнээ гэгчээр хөөрхий өчүүхэн мозгтой том нэртэй \судлаач нэрийг өөрөө өөртөө өгсөн байж таарах нь\ дурак гар байжээ. ингэж "судалдаг" "судлаач мал"-тай байхаар монгол яаж ч хөгжих вэ дээ? монголын ирээдүй эдгээр хүмүүсийн сэтгэхүй шиг харанхуй байна даа, хөөрхий.
Яах аргагүй Н.Энхбаяр хийсэн л юм даа. Өчүүхэн амьтныг шүтсэнээрээ чи өөрөө мал... Судлаач Х.Д.Ганхуяг.
ene sudlaach gej os honzondoo avtsan hun neg bna aa
Би Н.Энхбаярыг шоронд хийгээгүй, би түүнийг шоронгоор сүрдүүлээгүй. Харин ч түүнийг унасан үед нь би ганцаараа өшиглөөгүй. Үүнийг ёс суртахуун гэдэг юм. Судлаач Х.Д.Ганхуяг.
26 194 1 Чи яг үнэн хэллээ.Ард түмэн гэж хэдэн хулгайч дотоодын дайснууд хариулдаг үхэр сүрэг болсон болтой.Ухамсар зан заншилаа устгуулцан зарим нь үхэрээс ч долоон дор байншдээ!!!Би судлаач Ганхуяг гэдэг хүний бичсэн бологныг уншиж байдаг хүн.Үнэн л байдгиймдаа!¿Амжилт.
Sharhadnii arai hynd uvchtun ni yy? Ganhuyag ni chamaas arai gaigyi uvchtun bololtoi, ha ha ha
МАН муу сэтгэлийн үг болгож хамаг монголын хөдөлмөрийн нам, МАХН гэдэг үр могойг түрүүлсэн нь эхлээд АН-ыг залгих могой болж өсч байгаа бололтой юм.АН-ын муу сэтгэлийн үр үр могойд залгигдахаас өөр замгүй болов бололтой шүү
yAHIIN ARGAGYI mONGOL UURCHLULT SHINE UURCHLULT HEREGTEI mONGOL UHAANTAI GENYYD UURCHLULT HIIHEES ENE YE N UNGURSUN LUIVARCHID HIIHGYI EE. 24 JIL ARDCHILAL GEJ ORILSON HYZYYGYIJAV OLIGTOI DAANCH HUDULJ CHADAHGYI. HYZYYGYIJAV SHINJLEH UHAAN GEDGIIG OILGOOGYI TSAGT TSAASH YAVAHGYI EE.
Халх монголд 10-с дээш жил амьдарч буй Боржигон овогт Чингисийн удмын хүнийг МОНГОЛЫН ХААН ширээнд залж,Швед,Норвегийн хөгжлийн чиг баримжаагаар явах нь амиа зогоох төдийхөн орлогоор амьдарч ядаж байгаа хүн амын 95%-д хамгаас илүү тохирно.
Монголын улс төр гэгч нь хулгайлсан юмаа авч үлдэхийн төлөө, хийсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын төлөө, албан тушаалтай нь өрсөж идэхийн төлөө улайрсан тэмцэлдээн юм. Уг нь улс төр нь шудрага ёс, хөгжил дэвшил, сайн сайхны төлөө байх ёстой юм.
odoo bolidoo. ed nar chin mongoliin tuluu bish, uuriin archaagyi unuu margaashiinhaa tuluu l amin hubia bodoj bga yum bna. bid negd eh oron, 2t ireedui gej asar tom hariutslaga hun bolgond baimaar l yumda. alasdaa ene chin ard tumen bid chin eh oron , ireedyi, muruudul, baharhal yu yuchgyi bolloosh de. turd bga bugdiig daraagiin songuulid oruulj bolmoorgyui yum. amidral deer yu bolood bgaag medej bga yumuu. araich dee. bi ta chi bid bugdeeree yah eostoi yum be. turd itgeh itgel alga.????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
төр муу байх нь их муу харин муу төрийг удаан байлгах нь түүнээс ч муу гэдгийг монголчууд ойлгох цаг болоогүй юм болов уу? МАН сүүлийн хорин жилд удирдлагадаа гаргасан сэтгэл муутны үр дүнд хамаг монголын хөдөлмөрийн нам, МАХН гэсэн хоёр үр могойг төрүүлэв. энэ хоёр үр могой шуналтныг залгих хүсэлтай аюултай болох нь илт болсон тул МАН дарах талаар боломжит аргуудаа хэрэглэсэн боловч үр дүнд хүрсангүй МАХН гэсэн үр могой нь АН-ын хавиар эргэлдэж найланхайтаж байгаа ч аль хэдийнээ шуналт сэтгэлийн алдааг нь далимдуулан залгихаар анаад хэвтэх болжээ
Энэ өвгөн Женкогоос мөнгө аваад солиорч бгаа бх өө
Ганхуяг зев яг голоор нь хэлжээ
Ялангуяа тэр хааз тоормосны тухай