sonin.mn

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сувилгааны албанаас “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт эрдмийн чуулганыг 2014 оны 04-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Чуулганд Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 30 гаруй сувилагч мэргэжилтнүүдийн судалгааны ажлаас 22 илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлын шүүгчээр ХУД-ийн ЗТДГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Алтангэрэл, ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун, ЭМН-ийн статистикч их эмч З.Туяа нар ажиллаж илтгэлийг 5 үзүүлэлтээр шүүж байр эзлүүллээ.

alt

Илтгэлүүдээс ДШБ кабинетын сувилагч Х.Оюунбатын “Чихрийн шижин өвчний хяналтын байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл 68 оноогоор 1-р байр, Гэмтлийн сувилагч Д.Энхжаргалын “0-16 насны хүүхдүүдийн дундах осол гэмтлийн байдалд хийсэн судалгаа” 67 оноогоор 2-р байр, Энхтитэм ӨЭМТ-ийн ахлах сувилагч Т.Мөнгөнцэцэгийн “Охидын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагын түвшинг судалсан байдал” илтгэл 64 оноогоор 3-р байрыг тус тус эзлэв.

Мөн Хэвтэн эмчлүүлэх тасгийн ахлах сувилагч А.Байнаахандын “Гавал тархины мэс заслын дараа олонтой тохиолдох эмгэгүүдийнмэдрэхүй үйл ажиллагааны чадвар алдалтыг судлах нь” сэдэвт илтгэл 62 оноогоор 4-р байр, Хавдар бүртгэгч бага эмч Ц.Нарантуяа, хавдрын кабинетын сувилагч Л.Алтанчимэг нарын “Хан-Уул дүүрэгт явагдсан умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн ажлын үр дүн” сэдэвт судалгаа 59 оноогоор 5-р байрт шалгарлаа.

alt

Илтгэгч нарын ур чадвар сайн, сэдвийн ач холбогдол, агуулга цаг үеэ олсон байсан хэдий ч цаашид судалгааны бүтэц, боловсруулалтын байдалд анхаарах шаардлагатай, зорилго, зорилтоо зөв тодорхойлж, үр дүнгээ сайн гаргах хэрэгтэй байгааг шүүгчид анхааруулж байв.

Мөн сувилгааны албанаас илтгэлийн хураангуйг ном болгон гаргалаа.