sonin.mn

Боловсролын шинэчлэлийн хүрээнд "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлдэг. Тиймээс ирээдүйд  багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлж ажиллахаар боллоо.

Энэ ажлын эхлэл болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон МУБИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажил хэрэгжсэнээр  оюутнууд суралцах хугацаандаа багш гэж хэн болох, арга зүйгээ хэрхэн хөгжүүлэх, хөтөлбөрөө яаж боловсруулах  талаар мэдлэгтэй болох юм.

Ингэснээр тэд шинэ ажлын байран дээр гараад цаг хугацаа хожино гэдгийг  БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа онцоллоо. Хамтран ажиллах санамж бичигт багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургалтад хамруулах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэнхэд хэдэн заалтууд тусгагджээ.