sonin.mn

Мэдлэгийн эдийн засаг гэж юу болох талаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаштай ярилцлаа.

-Сүүлийн үед мэдлэгийн эдийн засгийг бий болгоххэрэгтэй гэж ярих боллоо. Мэдлэгийн эдийн засаггэж юуг хэлээд байгаа талаар тайларлаж өгөхгүй юү?

-Товчхоноор хэлэхэд шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засаг гэж томъёолж болно. Мэдлэгийн эдийн засагт шилжихэд бид өөрсдөө шинэ мэдлэгийг дэлхийн мэдлэгийн санд оруулж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.

ШУТИС-ийн  профессор, оюутан, магистр, докторуудын хувьд эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын төвшний чанартай сэтгүүлд хэвлүүлснээр ажлаа үнэлдэг систем рүү орж байгаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдийн чансааг тодорхойлдог нөлөөллийн (импакт) фактор өндөртэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн бол чанартай мэдлэг гэж үзээд тэрхүү судалгааг цааш хөгжүүлэхийн тулд тухайн эрдэмтнийг урамшуулж грант олгодог больё гэсэн зарчмыг бид баримталж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан эрдэмтэд, их сургуулийн багш нартай уулзаж “Хөгжлийн асуудлаар” илтгэл тавихдаа  энэ тухай дурдсан. Бид  нэг л зүйлийг зорьж байгаа юм.  Өөрөөр хэлбэл бид  уул уурхайгаас гарч байгаа  баялгийг дараагийн шатнытүвшний шинэ аж үйлдвэрийн салбар руу оруулж, хөгжлөө баталгаажуулах.

Энэ асуудлаар манай сургууль нээлттэй семинар хэлэлцүүлэг өрнүүлж байна. ЭМШУИС, МУИС ШУТИС-ийн хамгийн шилдэг судлаач нар оролцсон эхний семинарт БШУ-ны сайд биечлэн оролцсон. Эндээс бид хоорондоо мэдээллээ солилцоод, хүн ба лабораторийн нөөцөө нэгтгэвэл  шинэ мэдлэгийг бий болгох боломж байгаа нь харагдаж байгаа.

Жишээ нь хорт хавдрыг эмчлэх нь зөвхөн анагаахын салбарын асуудал биш. Энэ тал дээр ШУТИС юу хийж болох вэ гэдэг үүднээс технологийнхон туршлага, чадвараараа оролцох юм. XXI зууны хамгийн чухал гэж хэлэгдээд байгаа материал судлал, нано ба био технологи, мэдээлийн технологи, сэргээгдэх эрчим хүч, тархи судлалын шинжлэх ухааны чиглэлээр бид хэлэлцүүлэг семинар явуулаад эхэлсэн.

Үүнд сонирхсон бүх судлаач, эрдэмтэд ялангуяа орчин үеийн судалгааны арга туршлагатай гадаад дотоодод ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид оролцож хоорондоо нэгдэн хэрхэн “Бөөн” буюу мэдлэгийн кластер бүтэц бий болгож ажиллах вэ гэдгээ зөвшилцөж байна.

Манай улс газрын доорх баялагаас гадна мал аж ахуй, хөдөө аж ахуйн баялаг, сэргээгдэх, сэргээгдэхгүй эрчим хүчний нөөцтэй. Энэ материаллаг нөөцүүддээ хүний нөөцөө төвлөрүүлж чадвал амдаж хөгжих боломж ойрхон байна. Тиймээс манай сургууль эдгээр нөөцүүдээ түшиглэсэн технологийг судалдаг нээлттэй лаборатори байгуулахыг зорьж байгаа.

Энэ лабораториуд бөөн-кластер бүтцээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. Эндээс гарсан судалгааны үр дүнгээ дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлүүлэх, энэ мэдлэгээ инновацийн эргэлтэд оруулах замаар Монгол Улс мэдлэгийн эдийн засаг руу орох гарцаа нээх юм.

-Зарим эрдэмтэд монгол хүний оюуны бүтээл олон улсад хүлээн зөвшөөрөдөж эхэлсэн гэдгийг онцолжмэдлэгээ экспортлох хэрэгтэй гэдэг саналыг хэлж байсан. Харин таны бодлоор манай эрдэмтэд мэдлэгэээкспортлох цаг хэр ойрхон байна вэ?

-Их сургуулийн багш бол шинэ мэдлэгийг бий болгох менежментийг хийдэг менежерүүд л байх ёстой. Оюутнууддаа зөв даалгавар  өгч, тэднийг  анхааралтай сонсч, тэр дундаас гарч ирсэн шинэ санааг судалгааны эргэлтэд оруулахад анхаарлаа чиглүүлж, шинэ мэдлэг, шинэ бүтээгдэхүүн болгоход туслах  ёстой.

Бид заавал монголдоо бүхнийг үйлдвэрлэх шаардлагатай юу, үгүй юу. Шинэ санаа, мэдлэгээрээ ашиг, хувь хүртдэг байх нь мэдлэгийн эдийн засаг шүү дээ. Үүнд манай судлаачид бэлтгэгдээсэй. ШУТИС-ийн хувьд 2021 он хүртэл хөгжлийн замын зураглалаа гаргачихсан байгаа. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн антрепренёр их сургууль болно гэсэн том зорилго тавьсан.

Энэ зорилгыг биелүүлнэ гэдэг  мэдлэгийн эдийн засаг руу чиглэсэн үйл ажиллагаа явагдаж байгаа нэг хэлбэр юм. Дэлхий ертөнц хавтгай болчихсон энэ цаг үед бид дэлхийн хаана хамгийн  хүчирхэг технологи,  лаборатори байна түүнийг ашиглах бүрэн  боломжтой.

Хүрч очоод бидэнд  ийм шинэ санаа байна, нөөц боломж байна хамтраад хийе та нар тусла гэхэд болохгүй юм байхгүй. Ингэж  шинэ мэдлэг үйлдвэрлэе. Энэ соёл тогтвол  монголын тархины нөөц мэдлэгийн эдийн засаг руу чиглэнэ.

-Шинжлэх ухааны дэд бүтэц гэдэг ойлголт бидний хувьд шинэ зүйл болоод байгаа. Тиймээс шинжлэх ухааныдэд бүтэц гэж юуг хэлээд байгаа, тухайн дэд бүтцийг яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Материаллаг бүтэц талаасаа ярих юм бол манайд лаборарториуд байна. Хамгийн дэвшилтэт технологиор судалгаа хийх боломжтой хүнс био технологийн лаборатори байгуулагдлаа. Энэ лабораторийг  менежментээр нь авч явахад хүний нөөц ямар байгаа талаар бид ярилцаж байна.

“Манайд ийм орчин үеийн лаборатори байна, хамтарч ажиллая” гэж бусад их, дээд сургуулиудад нээлттэй санал тавьсан. Мөн монголд дэлхийн хэмжээний нээлт гаргачихаар ямар материалын нөөц байна гэдгийг судалж байна. Чацарганаас авахуулаад органик ургамлууд манайд бий.

Үүнийгээ эсийн төвшинд судлая. Хорт хавдрын эсрэг ямар үйлчилгээ, механизм байж болохыгсудлаж тогтооё. Ингэж чадвал бид дараа нь бүтээгдэхүүн болгож болно. Дэд бүтэц гэдэг маань лаборатори, хүний нөөц ба эдгээрийг уялдуулсан менежмент, санхүү, эрх зүйн зохицуулалтыг хэлж байгаа юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  сэтгүүлд бид  өгүүллээ  хэвлүүлэхийн тулд тэдэнтэй адилхан олон улсад нэр хүндтэй лаборторитой байх хэрэгтэй. Манай лабораториуд дэд бүтэц талийн том хүрээгээ тэлж эхэлж байна. Кластер үүсгэнэ гэдэг нь дэд бүтцийг бий болгоно гэсэн үг.

-Ерөнхийлөгч их, дээд сургуулийн багш оюутнуудтай уулзаж илтгэл тавихдаа хөгжлийн асуудлыг нэлээдхөндөж байсан. Та тус илтгэлээс юуг нь онцолмоор байна. Бид яриад байгаа тэр хөгжлийнхөө төвшинд хэройрхон байна вэ?

-Ерөнхийлөгч их сургуулийн багш, эрдэмтдээс “Та нар хөгжлийг юу гэж ойлгож байна” гэж асуусан. Ихэнх багш нар хөгжлийн гол түлхүүр нь боловсрол  гэж хариулсан. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нар өөрсдийгөө улс орны хөгжилд хамгийн гол түлхүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ ухамсарлаж буй хэрэг.

Тиймээс монгол хүн оюуны чадавхтай учраас боловср олоор нь босгож ирэх санааг гаргаж ирсэн.  Манай сургууль ч гэсэн оюутнууд бол шинэ санааны эх үүсвэр гэж үздэг. Бидний энэ үзэл баримтлалд ерөнхийлөгчийн бодол хөшүүрэг болж байна,  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас судлаачидыг бэлдэхэд тодорхой төсөл хөтөлбөрүүд дэвшүүлсэн байгаа.

Тиймээс  шинэ  мэдлэг, оюуны бүтээл бол бидний  хөгжлийн гол асуудал, манай орны хөгжлийн үндсэн түлхүүр үзүүлэлт гэдгийг багш нар уриалгахан хүлээж авсан. Мөн их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт, оюуны өмч-инновацийн төлөвшил зэргийг  уялдуулаад харвал бид мэдлэгийг яаж чанартай олгох, оюутнуудынхаа  шинэ соргог санааг нийгэмд яаж хүргэх,  бүтээлч сэтгэхүйг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг тусгай хөтөлбөр төлөвлөж байна.

Дэлхийн тэргүүлэх технологийн их сургуулиудын адил системтэйгээр салбаруудын хөгжлийг хардаг болохоор зорьж байна. Оюутанд бүх мэдээлэл нээлттэй байж аливаа сургалт мэдээллээс эх авч бүтээлчээр бодож сэтгэх, дизайн гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх, удирдан хянах чадвар суулгадаг сургалтын шинэ санаачлага болох “CDIO”-д нэгдэх, бүрэлдэхүүн сургуулиудынхаа сургалт заах аргын зөвлөлөөр дамжуулж нутагшуулж туршиж байна.

Багш нар хичээлээ хэрхэн үр дүнтэй болгох, хуучны сургалтын технологиос юуг  авч, юуг гээх вэ гэдгээ хэлэлцэж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн бодолтой яв цав нийцэж байгаа гэж боддог.

-Шинжлэх ухаан өөрчлөгдөж байна гээд байгаа. Тэгвэл манай улсын шинжлэх ухааны дараагийн хөгжил юубайх бол?

-НҮБ-аас XXI зууны  хамгийн ирээдүйтэй байж магадгүй гэсэн шинжлэх ухааны чиглэлийг нано, био технологи,  тархи-оюун судлал, мэдээллийн технологи гэж үзсэн. Эдгээр шинжлэх ухааны хөгжил ирээдүйд хүний амьдрах орчин, нөхцлийг сайжруулж, байгалтайгаа зохицсон илүү энгийн атлаа ухаалаг нийгмийн суурь болох юм.

Тухайлбал, хорт хавдрыг  эмчлэх, хүнс ба ус, эрчим хүчний асуудлуудаа шийдэх, гурван хэмжээсийн принтерийн технологиор илүү үр дүнтэй ухаалаг үйлдвэрлэлий гхөгжүүлж болно. Базаад хэлбэл одоогийн тулгамдсан асуудалд дээрх  дөрвөн түлхүүр салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх юм.

Бид ч эдгээр салбарын тодорхой чиглэлүүд рүү нөөцөө хандуулаад эхэлчихсэн, тодорхой суурьтай болж байна. Харин хойноос нь дагаж хөгжих үү,  угтаж хөгжихүү  гэдэг нь бидний хувьд гол асуудал болж байна. Бидэнд  хүний нөөц багагүй байна. ШУТИС-д гэхэд өндөр хөгжилтэй орны орчин үеийн  судалгааны арга барилд ажиллах чадвар суусан 120-иод докторууд ажиллаж байна.

Бид  дэлхийн мэдлэгийн санд оруулах шинэ мэдлэг буюу эрдэм шинжилгээний чансаатай өгүүллийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг ашиглана. Манай эрдэмтэд нээлт гэдгийг дэлхийд хүлээнз өвшөөрөгдсөн Science, Nature  зэрэг сэтгүүлд  өгүүллээ хэвлүүлэх гэдэг бичигдээгүй соёлыг хүлээн зөвшөөрдөг.

Тиймээс бид үнэлгээ өндөртэй олон улсын сэтгүүлд нийцэхүйц өгүүлэл бичиж  хэвлүүлдэг болоход  бүх хүчээ дайчлан ажиллана. “Хүн нас ахих тусам бүтээлч сэтгэхүй нь буурч шүүмжлэх сэтгэхүй нь нэмэгддэг. Харин залуу байх тусам бүтээлч санаа төрж байдаг” хэмээн Нобелийн шагналт эрдэмтэн Лио Исаки хэлсэн байдаг.

Тэгэхээр манай их сургуулиуд оюутнуудынхаа бүтээлч санаа, сэтгэлгээнд түшиглэн профессорууд нь  шинжлэх ухааны эргэлтэд оруулах менежментэд суралцах нь чухал.