sonin.mn

Нийслэлийн төсвөөс жилд 4,7 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа хогны ногоон уутыг цаашид тараах үгүйг шийдэх санал асуулга явуулсан. Өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн санал асуулгад нийслэлийн 9 дүүргийн  152 хорооны 33 мянган өрхийг хамрагдаж байгаа бөгөөд МОХ-ны дэргэдэх “Сор гоо” клубын 152 судлаач айлуудаас саналыг цаасаар авсан юм.

Энэхүү асуулгын нэгдсэн дүн өнөөдөр гарлаа. Нэгдсэн дүнгээр иргэдийн 60.4 хувь нь хогны уут  тараахыг дэвжсэн байна. Харин 30.6 хувь нь хогны уутанд энэ их мөнгийг төсөвлөсөн нь буруу гэж үзжээ.  Тиймээс цаашид хогны уутыг айл өрхүүдэд тараах нь хэвээр үлдэхээр боллоо.