Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Төрийн баялгийн сангийн институтаас 4 дүгээр сарын 22-23-нд Хонконгт зохион байгуулсан “Институтын сангийн чуулга уулзалт, Ази тив 2014” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Төрийн баялгийн сангийн институт нь Засгийн газрын оролцоотой хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын эрсдэл, засаглал, худалдаа, эдийн засаг болон төрийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудлуудыг судлан, хэлэлцүүлэг зохион байгуулдаг дэлхийн тэргүүний байгууллага юм.
Хонконгт зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтаар Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд, бодит хөрөнгө оруулалтыг судлах, бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтыг болон хөрөнгө оруулагчийг хамгаалах зэрэг чухал асуудлыг дэлхийн томоохон 100 гаруй хөрөнгө оруулагч хэлэлцлээ.
Чуулга уулзалтад Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Канадын тэтгэврийн сан, Европын Төв банк, Инвест Хонконг, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл, Солонгосын хөрөнгө оруулалтын корпораци, Ираны Үндэсний хөгжлийн сан зэрэг олон улсын төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудын удирдах түвшний төлөөлөгчид оролцов.
Р.Амаржаргал гишүүн уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан Ази тив дэхь хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд хэлэлцүүлэгт оролцож, чуулга уулзалтын хаалтыг үгийг хэллээ.
Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Хөрөнгө оруулалтын сангийн болон Үнэт цаасны хууль зэрэг чухал эрх зүйн баримт бичгүүдийг Улсын Их Хурлаас баталсан тухай мэдээлж, чуулга уулзалтад оролцсон дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалав.
Сэтгэгдэл0
МОНГОЛ УЛС ГАДААДААС ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВСАН БИШ ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД ИДЭГДЭЖ ДУУСЛАА. ГАДААДЫН УЛС ОРНУУД МОНГОЛД ЗЭЭЛ ӨГЧ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ, МОНГОЛД ЗЭЭЛ ТУСЛАМЖ ӨГДГӨӨ Ч ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ МУУ ХЭДЭН АВИЛГАЛЧИД ГАДААДААС АВСАН ЗЭЭЛЭЭРЭЭ ХУВААН ИДЭЖ КАРМАГАА ЗУЗААТГАЖ БАЙНА. ЭЦЭСТ НЬ МОНГОЛ УЛС Л ХОХИРЧ БАЙНА.
Ардчилалын цаад зорилго нь эх орноо худалддаг хүмүүсийг төрд гаргах байсан гэдгийг бид яагаад 24 жилийн дараа ойлгож байгаа юм бэ. Энэ чинь шинэ колоничлол л байсан байна. Колоничлогчдын уяаны нохдыг бид ардчилагчид гэж яасан олон жил андуурч байж вэ.
Hamgiin zuv shiidel bol Parliament nen darui tarah heregtei, hulgaich luivRchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! Amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon dotoodod undur bolovsrol ezemshsen zaluusig songoj olon niitin hyanalttai shudarga turiig bii bolgoh heregtei!! Neree zuv bichij chadahgui baij said hiij bgaa jonhuu battulga, ulaan luivarchin Lu bold bayartsogt geed 76-g bugdiig ni huliig ni gozolzuulaad ach!!!!!!!!!manan arilj tenger ongoih boltugai!!!!!!!!! Mongoliin turiig shudarga, erdem bolovsroltoi zaluu ue udirdah boltugai!!!!!!!!!