sonin.mn
Өчигдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын гармын урд авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагаар   Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад СХД-ийн ТҮК-ийн "Дэевү" загварын хогны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг унтраасан байна.
 
Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар сургуулийн хойно хашаа шатаж байна гэсэн дуудлагаар  Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж 2 метр хашаа шатаж байсныг унтраажээ. Энэ мэт иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс томоохон эрсдэл гарч болзошгүй байгааг НОБГ-аас анхааруулж байна.