sonin.mn

Хятадын "дотоодын хэрэглээ"-н дэх эдийн засаг бүхэлдээ хуурамч бараан дээр суурилагдсан байдаг. Улсын эдийн засагт хууль ёсны бараа бүтээгдэхүүн ашиг орлого өгдөггүй. Энэ тухай "Финансал Таймс" сонины эдийн засагч Анди Ший ярьжээ.

Түүний өгүүлснээр, хэдийгээр Хятад улсын эдийн засгийн өсөлт хурдтай явагдаж байгаа ч тус улсад хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл байсаар байна. Шинэ хятад баячуудад хөрөнгө мөнгө байдаг ч чанартай бараанд мөнгөө үрэхийг хүсдэггүй аж. Анди Шии, өнгөрсөн онд Шанхайн хотын нэгэн бааранд шинэ жилээ өнгөрөөжээ.

Хэдэн шил шар айраг уусны дараа нэг сайхан сайн тамхи татахыг хүссэн боловч, уг газарт тийм тамхи байгаагүй гэнэ. Харин баарны зэргэлдээх ТҮЦ-нээс Кубад үйлдвэрлэсэн гэх тамхи худалдаж авчээ. Тамхины үнэ нь Хонконгоос хоёр дахин хямд байсан боловч, жинхэнэ куба тамхи биш байсан гэдэг. Харин хэд хоногийн дараа Бээжин дэх тамхины дэлгүүрээс яг ийм хуурамч тамхийг бас л худалдан авсан байна.

Тэрээр бүр аргаа бараад Хятадад хамгийн үнэтэйд тооцогдох таван одтой зочид буудлаас жинхэнэ куба тамхи авах гээд мөн л хоосон буцжээ. А.Шийгийн дүгнэлтээр, Хятадад сайн гэх дарс ууж болно, сайн гэх тамхи татаж болно. Гэхдээ энэ бүгд хуурамч байх нь элбэг гэж өөрийн сониндоо бичсэн байна.

Эх сурвалж: "Бизнес таймс"