sonin.mn

Эсэргүүн хэмээн нэгэн үе цоллуулж, хэлмэгдэж цөлөгдөж явсан энэ хүн 1990 онд од болж байсан. Тэр хэлмэгдлийнхээ төлөө байр сууц, мөнгө төгрөг авч, бас олон түмэн хүндэлж явсан билээ. Тэрээр саяхан цагаатгалын комисст хандаж Монголын төрөөс 72-ын мотоцикл, эмээл, хазаар, хөөрөг гэх мэтийн зүйлийг нэхэмжилсэн байна. Тэрээр дурсамж, дурдатгалаа бичсэн хэдий ч үнэнийг хэлэхгүй байгаа юм.

Гэтэл саяхан ЗХУ-ын коммунист намын нууц материал гарч, ЗХУ-ын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Хрущев Сталиний үеийн социалист орнуудын дарга нарыг албан тушаалаас зайлуулах төрийн эргэлт хийх шийдвэр гарч Монголд Ю.Цэдэнбалыг авч хаяхын тулд ЗХУКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга тэргүүтэй тусгай хүмүүс нууц хуралдаан хийж тэр үед ЗХУ-д суралцаж байсан Лоохууз, Сурмаажав тэргүүтэй нөхдүүдтэй нууц уулзалт хийж тийм албан тушаалд тавина гэдгийг нь батлаад Монгол руу илгээжээ.

Гэтэл Хрущев унаж асуудал бүтэлгүйтсэн учраас дахин ЗХУ-ын коммунист намаас тусгай хүмүүс ирж эсэргүүн 1600 хүний нэрийг КГБ-ын төлөөлөгч гардуулсан юм байна. Ингэж Лоохууз эсэргүүн болсон бөгөөд энэ тухай нууцыг тэрээр хөндөж ярихыг хүсэхгүй байна. Үнэнийг ярихгүй хүмүүс түүхийн тавцангаас хэн ч юу ч биш болж арчигддаг билээ.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин