sonin.mn

УИХ-ын гишүүн,  МоАХ-ы дарга Х.Баттулга Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаас чөлөөлөгдмөгцөө сөрөг хүчний үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Улмаар "Зуун чухал сэдэв: Тусгаар тогтнол, төмөр зам, газар шороо"  гэх нэвтрүүлгийн зохиолыг өөрөө бичин, нэвтрүүлсэн.
Уг нэвтрүүлэг нь Монгол улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал гээд үй олон хуулийн зүйл заалтыг зөрчсөн, бусдыг гүтгэсэн, олон нийтийг өдөөн турхирсан, талцуулсан агуулгатай байсан билээ.

Иймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг өрөөндөө дуудаж уулзан хууль зөрчиж буйг нь сануулж, зэмлэсэн юм.


Харамсалтай нь Х.Баттулга гэгч хууль зөрчихөө зогсоох нь бүү хэл улам бүр улангассан шинжтэй үйлдэл хийж буй нь ил болж байна.
Өөрөө ч нэгэн захиалгат нэвтрүүлгийнхээ үеэр :
" Би улайрна, улайрсаар байгаад л дуусна. Улайрах байтугай л юм хийнэ." хэмээн өгүүлсэн.
Х.Тэмүүжин сайдтай унтсан хэмээн телевизээр ярьсан Г.Сарангэрэл гэх охиныг түүний бие хамгаалагчид 24 цагийн турш хамгаалж, хэлэх ярихыг нь зааж байгаа аж.
Мөн БНХАУ-ын даргын айлчлалын үеэр жагсаал, цуглаан хийх гэж буй тухай ч эх сурвалж өгүүлж байна.


Олон нийтийн дунд  Монгол улсын  хуулийг удаа дараа  бүдүүлгээр зөрчиж, иргэдийг өдөөн турхирч буй Х.Баттулгад яагаад хариуцлага тооцохгүй байгаа талаар гайхаж буй  хүмүүс цөөнгүй бий.
Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар яг одоо Х.Баттулгад  хуулийн хариуцлага тооцвол бүр илүү эмх замбараагүй байдал үүсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа аж.
Гэхдээ түүний үйлдэл бүрийг Монголын төр хянаж байгаа бололтой.


  Түүний тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : "ҮАБЗ энэ асуудлыг бага дээр нь ярьж, олон түмэнд зөв ойлголт өгөхгүй Монголд маш эвгүй нөхцөл байдал үүсэх гэж байна шүү. Эвгүй байдал үүсвэл Х.Баттулга Сингапурынхаа байранд Орос авгайтайгаа амьдраад, бид л үлдэнэ шүү." хэмээн өгүүлжээ.


Б.Мандах