sonin.mn

Одоогоос жил хагас орчмын өмнө Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан ТаванТолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар томилогдсон билээ.
Энэ хугацаанд тэрээр маш амжилттай ажиллаж, цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулж, урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагчдаа тодруулжээ.

Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтсон байна.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулах юм.

Ингэснээр тун удахгүй эцсийн байдлаар уг төслийн  хөрөнгө оруулагч сонгогдож, цахилгаан станц баригдаж  эхлэх боломжтой болж байна.

М.Гал