sonin.mn

УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга "Зуун чухал сэдэв : Тусгаар тогтнол, газар, төмөр зам" нэртэй нэвтрүүлэг хийж, илтэд худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх болсон билээ.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг өрөөндөө дуудаж, уулзан уг хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардахын зэрэгцээ өөрөө 2008-2014 он хүртэл уг асуудлыг нь хариуцсан сайд байсан хирнээ  ямар ч үр дүнд хүрээгүй байгаа тухай нь сануулсан юм.


Харин үүний дараа өөрийгөө өмөөрч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж рүү давшлах зорилт бүхий захиалгат нэвтрүүлгийнхээ үеэр "Надад  төмөр зам барих мөнгө ерөөсөө өгөөгүй шдээ" гэж тайлбарласан.
Тэгвэл тэрээр мөн л худлаа ярьсныг баримт өгүүлж байна.
Шинэ төмөр зам барих төсөлд Монгол улсын Засгийн газар л гэхэд зөвхөн 200 гаруй сая ам.доллар гаргасан аж.
Харин Х.Баттулга, түүний орлогч асан, өдгөөгийн Зам Тээврийн Сайд А.Гансүх нар бодитой ТЭЗҮ боловсруулж,  гадаадын  хөрөнгө оруулагчидтай ойлголцож чадаагүй тул үлдсэн мөнгөө босгож чадалгүй өдий хүрсэн байна.

Ч.Явуу