sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Арвин 2014 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан тойрогтоо ажиллаж байна. Тэрээр 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн  Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч баасан гарагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн, өрх толгойлсон эмэгтэй Ш.Өлзийтогтоход буцалтгүй тусламж болгон дөрвөн ханатай шинэ гэр олгожээ.

УИХ-ын гишүүн Д.Арвин тойргийнхоо иргэд, сонгогчид төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй  тогтмол уулзалт ярилцлага хийж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.