sonin.mn

МОСКВА. /Russiafocus/. ОХУ ус, тоос шороо, цохилт, доргилтод тэсвэртэйн дээр өндөр үзүүлэлттэй цэргийн таблет компьютер бүтээжээ.

“Рупад” нэрлэгдэж буй уг шинэ компьютер нь Орос инженерийн зохион бүтээсэн үйлдийн системээр ажиллах юм. ОХУ-ын Мэдээлэл технологи, үйлдлийн систем судалгааны төв хүрээлэнгийн инженер Дмитрий Петровын хэлж буйгаар, “Рупад” нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон чанараар бусад компьтерээс ялгараад зогсохгүй, ус, тоос шороо, цохилт, доргилт зэргээс хамгаалах системтэй болсноор онцлогтой болжээ.

“Рупад”-ыг усан дотор нэг метрийн гүнд 30 минут ашиглах боломжтой бөгөөд агаарын 55 хэмийн халуунд хэвийн ажиллаж, хоёр метрийн өндрөөс унагахад ямар нэг эвдрэл гарахгүй байхаар зохион бүтээжээ.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг