sonin.mn

МЕХИКО. /ВВС/. Мексикийн өмнөд нутагт өчигдөр өглөө 6,9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Үүний улмаас таван хүн амь эрсэдсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны агентлагийн мэдэгдсэнээр, Гватемалтай залгаа хил орчимд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 60 орчим км гүнд байсан аж.

Сан-Маркос хотод гурван хүн амь эрсдэж, 33 хүн гэмтэж бэртсэн гэж Гватемалын Ерөнхийлөгч Отто Перез хэлсэн юм. Харин Мексикийн Чьяпас мужийн албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөх үеэр хана нурсны улмаас хоёр хүн амиа алджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг