sonin.mn

БЭЭЖИН. /Ёнхап/. Хятад улс БНСУ-ын дараагаар Герман улсын аж ахуйн нэгжид Хятад улсад 80 тэрбум долларын хөрөнгө оруулах эрх олгохоор болжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчан энэ сарын 7-ны өдөр тус улсад айлчилсан Германы Канцлер А.Меркелийг хүлээн авч уулзахдаа уг асуудлаар тохиролцсон гэж уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд мэдэгдсэн байна.

Хэд хоногийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин БНСУ-д айлчлахдаа мөн ижил хэмжээний хөрөнгө оруулалтын эрх олгосон билээ. Ингэснээр БНСУ, Германы хөрөнгө оруулагчид Хятадын үнэт цаасны зах зээлд юаниар хөрөнгө оруулах боломжтой болж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг