sonin.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны эрэгтэйчүүдийн Зүүн Аийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Азийн волейболын холбооны Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-нд Хонконгт болж шилдгүүдээ тодруулжээ. Тус тэмцээнд долоон баг оролцож Япон, БНХАУ, Тайвань, БНСУ, Хонконг, Макаогийн баг  эхний зургаан байрт орсон бол “Эрчим” клубын эмэгтэй баг тамирчид сүүл мушгиж долдугаар байрт шалгарлаа.

Тэмцээний дараа Зүүн Азийн бүсийн хурал болж, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх оролцжээ.

2015 оны эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах тухай танилцуулгыг судлаж үзээд хурлын төлөөлөгчид санал нэгтэйгээр Монгол Улсад тус тэмцээнийг зохион байгуулахыг дэмжин баталгаажуулав. Хонконг, Тайваний талаас уг тэмцээний хугацааг ирэх оны зургаа, долдугаар сард зохион байгуулх талаар санал дэвшүүлсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг