sonin.mn
Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-өөс биржийн арилжааг гурван самбарт явуулдаг байх шинэ бүрт­гэлийн журам баталжээ. Журмыг одоогоор Сан­хүүг­ийн зохицуулах хороо эцэслэн батлахыг хүлээж байгаа гэж Монголын Хөрөн­гийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хэллээ.
 
Ингэснээр гарааны жи­жиг, дунд ком­паниуд бо­лон бүтээн бай­гуулалтын төс­лүүдийг гурав­дугаар сам­барт арил­жаалж, хөрөнгө босгох боломжтой болох аж. Мөн ТОП-20 индексийг хөрөн­гийн зах зээлийг илтгэх жишиг болох хэ­рэгтэй байгаа талаар МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч онцолсон юм.
 
Үүнээс гадна Мон­­голын ком­паниудыг га­даа­дын хө­рөн­­гийн биржид бүрт­гүүлж Лондон, Торонто, Син­­­гапурын зах зээлээс хөр­өн­гө босгох чиглэлд МХБ дэм­ж­лэг үз­ү­үлж ажил­лана гэдгээ илэрхийллээ.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"