sonin.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 10.50 цагаас, Төсвийн байнгын хороо 11.00 цагаас 2014 оны Улсын Их Хурлын ээлжит хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнах бол УИХ дахь Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг 11.30 цагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар Төрийн ордон дахь “Г” танхимд мэдээлэл хийнэ.

Одоогийн байдлаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засаг, Төрийн байгуулалт, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.