sonin.mn

Зүүн Азийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлддөг бүсийн механизм болох АСЕАН-ын бүс нутгийн форум (АРФ)-ын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураахад дөхөм үзүүлэх салбар байгууллагын хурал Токио хотноо болж, ойрын 3 жил хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Монголын талын саналаар цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын статусыг  бүс нутгийн хэмжээнд цаашид хэрхэн урагшлуулж болох асуудлыг АРФ-ийн сайд нарын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тохирсон байна.