sonin.mn

Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх Хөдөлмөрийн хэлтсээс “Ажилтай орлоготой Баянзүрхчүүд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ.

Өдөрлөгийг мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Ахмадын хороо, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага амтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн Д.Арвин, ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга н.Тунгалаг, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газрын дарга н.Баттогтох болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

“Ажилтай орлоготой Монгол хүн” өдөрлөгийн үеэр 323 ажилгүй иргэнийг бүртгэж ажлын байранд зуучилсан бөгөөд 10 МСҮТ-ийн төлөөллийг оролцуулан 50 иргэний мэргэжлийн сургалтад бүртгэжээ. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд 60 иргэн өөрсдийн бүтээлээ гаргасан байна.

Н.Туяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг