sonin.mn

ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин өнөөдөр Бээжингийн Үндэсний Их Сургуулийн профессор Жамцовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Бээжингийн Үндэсний Их Сургуулийн профессор Жамцов шинээр хэвлэгдэн гарсан “Монголын урлаг судлалын нэвтэрхий толь” бүтээлээ танилцуулсан юм. Тэрээр “Монгол судлалын нэвтэрхий толь”-ийн Урлаг судлалын ботийн ерөнхий найруулагчаар ажиллажээ.

Уг бүтээл нь Монгол, Хятад, Буриад 3 орны 300 гаруй эрдэмтэн, судлаачдын хамтын бүтээл бөгөөд эхний хэвлэл нь хятад хэлээр хэвлэгдэн гарчээ. Монгол судлалын чиглэлээр гарах 20 боть номын анхны дээж нь энэхүү нэвтэрхий толь бөгөөд тун удахгүй монгол бичгээр болон олон улсын 5 хэлээр хэвлэгдэн гарах аж.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг