sonin.mn

МОСКВА/Пхеньян./Voice Of Russia, Ёнхап/. БНАСАУ БНСУ-ын Засгийн газарт холбооны улс болон нэгдэх санал тавьсан гэж БНАСАУ-ын төв мэдээний агентлагаас мэдээлэв.

Пхеньян БНСУ-ын Засгийн газарт хандан харилцан бие биенийхээ тогтолцоог хүлээн зөвшөөрсөн, холбооны улсын тогтолцоогоор нэгдэхийн тулд сөргөлдөөнт харилцааг зогсоож, гадны нөлөөнд авталгүй харилцааны таатай нөхцөлийг бүрдүүлэхийг санал болгосон байна.

Түүнчлэн үндэстний нэгдлийн арга замын талаар бүх солонгосчуудын санал шингэсэн, хамтаар хөгжих тодорхой санаачилгыг хамтран хэлэлцэхийг санал болгов.

Мөн Солонгосын хойгийн баруун тэнгисийн хилийн маргааныг шийдвэрлэхийн тулд эхлээд тэнгисийн цэргийн сургууль, буудлагыг зогсоохыг шаардсан байна. БНАСАУ дээрх саналыг энэ оны долдугаар сарын 4-ний өдрөөс хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг