sonin.mn

“Өглөөний сонин”-ы ун­шигч, захиалагч та бүхэндээ тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн өргөн дэлгэр баярын мэнд хүргэе.

Сайхан эх оронд минь нар хур тэгширч, түмэн олны магнай тэнийж, Монгол түмний уламжлалт их баяр цэнгэл, эрийн гурван наадам болж хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан ажнай хөлгүүдийн уяа сойлго эвлэж, хурц мэргэн харваачдын оноо хараа жигдэрч дэлхийд ганцаар гайхуулдаг, дэнж хотолзуулах наадам айсуй.

Өдөр өдрийн нарыг шинэхэн мэдээлэл бүхий “Өглөөний сонин”-той хамтдаа угтдаг та бүхэн минь Төрийн есөн хөлт цагаан тугаа дээдлэн залж, алтан соёмбот далбаагаа мандуулж, хүн бүр Монголоороо гоёж дэнж хотойтол сайхан наадаарай.


Хүндэтгэсэн Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц




Эх сурвалж: