sonin.mn

Долоо хоногийн өмнө сэтгүүлчдийг цуглуулан “Зарим улстөрийн намын тодорхой албан тушаалтан намайг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалз гэж тулган шаардсан. Намын дүр­мээр шийдэгддэг дотоод асуудалд хөнд­лөнгийн аль нэг намын албан тушаалтнууд оролцоод баймааргүй байна.

Асуудлыг аль болохоор дэв­рээхгүйн үүднээс байдлыг харзнаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын сэтгэл бага зэрэг уужирсан бололтой.

Учир нь тэрээр хөлбөмбөгийн жинхэнэ шү­тэн бишрэгч бөгөөд Голландад их сургуульд сурч байхдаа Европын томоохон багуудын тоглолт олныг үзэж байсан гэдэг. Хөл бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч, Ерөнхий на­рийн бичгийн дарга сүүлийн үед өдөр нь намын ажлаа хийчихээд шөнө нь хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдэд зориулан босгосон асруудад очиж шар айраг шимэнгээ бусад залуусаас ял­гарах юмгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлж, харин ч нэг хөг­жилдөх шиг л болж байгаа аж.

Тэгээд ч тун удахгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчилгээ дуусч БНСУ-аас ирэх нь тодорхой болоод байгаа учир Г.Шийлэгдамба даргын сэтгэл уужирч ийнхүү эрх чөлөөгөө эдэлж яваа бололтой.

Түүнчлэн уржигдар шөнө түүний дэмждэг Германы хү­чирхэг баг М.Нойер, Ф.Лам, М.Клозе, М.Хуммельс, Ж.Боатенг, Б.Хеведес, С.Хедира, Т.Мюллер зэрэг хөл бөмбөгчдийнхөө хүчээр дэлхийн таван удаагийн аварга Бразилийн багийг долоо, нэгээр бут ниргэсэн нь Г.Шийлэгдамба даргыг жинхэнэ жар­гаасан нь тодорхой. Хөл бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдээ гэж.

Эх сурвалж: