sonin.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжан Уйгарын өөртөө засах орны Урумчи хотноо 2014 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Торгоны зам” хөгжил, төлөвлөлтийн уулзалт хуралдаандСоёл, спорт, аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Таджикстан, Узбекистан, Киргизистан, Гүрж, Афганистан, Иран, Туркменистан, Турк, Сингапур, Пакистан, Швейцар, Австрали зэрэг 14 орны аялал жуулчлалын эрдэмтэн, аялал жуулчлалын салбарын удирдагч, мэргэжилтэн зэрэг 30 гаруй төлөөлөгчид оролцон илтгэл тавьсан байна.

Хуралдааны үеэр Дэд сайд М.Түмэнжаргал тавьсан илтгэлдээ: “Бид “Торгоны зам”-ын үзэл санаа, төсөл төлөвлөгөөг улам боловсронгуй болгон баяжуулж, торгоны замын шинэ хуудсыг хамтран бүтээж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд гар бие нийлэн хамтран ажиллах болно” гэлээ.

Энэ удаагийн хурлыг Хятад Улсын Үндэсний аялал жуулчлалын захиргаа, Шинжан Уйгарын өөртөө засах орны Ардын Засгийн газар зохион байгуулж, Шинжан Уйгарын өөртөө засах орны Аялал жуулчлалын товчоо, Гадаад харилцааны алба тус хурлын ажлыг гүйцэтгэлээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргалыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжан Уйгарын өөртөө засах орны Намын Хорооны нарийн бичгийн дарга Ли Жи Дунг болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын төлөөлөгч нарт талархал илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагаа, тэр дундаа бүс нутгийн болон “Торгоны зам”-ын аялал жуулчлалыг хөгжлийн талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Дэд сайд М.Түмэнжаргал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжан Уйгарын өөртөө засах орны Намын хорооны дарга Ли Жи Дунгийг Монгол Улсад өөрийн боломжтой цагаар айлчлахыг урилаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын төлөөлөл оролцсоноороо дээр дурдсан улс орнуудтай торгоны замын аялал жуулчлалаар дамжуулан аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой  юм.

Хурлын дараа Урумчийн “Торгоны зам”-ын аялал жуулчлалын талаарх тунхаг бичиг гарсан юм.

Энэхүү  “Торгоны зам”-ын аялал жуулчлалын талаарх тунхаг бичгийг орчуулсан та бүхэн танилцуулж байна.

“ТОРГОНЫ ЗАМ”-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААРХ ТУНХАГ БИЧИГ

Торгоны замын аялал жуулчлалыг сэргээх, хөгжүүлэх зорилгоор засгийн газрын төлөөлөгчид, мэргэжилтэнүүд болон эрдэмтэд 2014 оны 07 дугаар сарын 25-нд Урумчи хотноо чуулав.

Бүх оролцогч, төлөөлөгч нар торгоны замын аялал жуулчлалыг олон улсын хамтын ажиллагаагаар өргөжүүлэх, эдийн засгийг өсгөх, торгоны зам дагуух бүх улс, үндэстэн, ястны соёл, түүхэнд хүлээж байсан үүргийн дагуу аж үйлдвэрлэлээ дахин төлөвлөж аялал жуулчлалд холбоотой ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах тал дээр санал нэгдлээ.

Олон улсын хамтын ажиллагаа нь аялал жуулчлалаар дамжуулан улс, үндэстэнүүдийн хооронд найрсаг харилцаа бий болгох болно. Мөн орчин цагийн торгоны замыг хөгжүүлснээр худалдааны урсгалыг нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засгийг тэнцвэржүүлэх, эдийн засгийн таатай нөхцөлийг үүсэх болно. Хамтын ЯЛАЛТ-ЯЛАЛТ гэсэн хөгжүүлэх ажиллагааны олон улсын төлөөлөгчид дараах үзэл санаа дээр санал нэгдлээ. Энэ нь:

1.    21 дүгээр зууны Торгоны замын аялал жуулчлал бол цаашдын олон улсын харилцаа, ойлголцол , улс хоорондын сайхан харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна. Бүх улс “ Аялалд ээлтэй зорих газар”-т анхаарлаа хандуулах мөн хамтын ажиллагаагаа батжуулж Торгоны Замын аялал жуулчлалын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна.

2.    Аялал жуулчлал бол эко-орчинг дээд зэргээр хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх , ядуурлыг бууруулан адил тэгш байна. Бүх улс орон өөрсдийн санхүүжилтийг нэмэгдүүлэн , аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, эко-аялал жуулчлалыг эрчимтэйгээр хөгжүүлэн нутгийн оршин суугчдыг аялал жуулчлалд татан оролцуулах мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарал хандуулж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

3.    Аялал жуулчлал бол олон улсын худалдааг тэнцвэржүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татан үйлдвэрлэлийг дахин сэргээх нэг салбар юм. Торгоны замын дагуу байрлах түүхэн хотуудыг сэргээн маршрутын дагуу Баянбүрд-г байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадны хөрөнгийг татан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ.

4.    Торгоны замын эдийн засгийн бүс нь эртний Торгоны замын шинэ хөгжил юм. Аялал жуулчлал бол 21 дүгээр зуунд  Торгоны замыг дэмжих гол түлхүүр салбар юм. Энэ нь маш их ирээдүйтэй, ашигтай худалдааны бүс юм.

5.    Аялал жуулчлал нь хамгийн ихээр ажлын байрыг бүрдүүлдэг салбар юм. Маршрутын дагуух улс, оронууд өөр хоорондын соёл, хилийн ижил төст шинж чанарыг солилцоно. Аялал жуулчлалын хөгжил нь геополитик, газар нутгийн үндэстэн ястан, соёл, шашныг нэгтгэн эдийн засгийн шинж чанарын хөгжлийг агуулна.

6.    Торгоны замын аялал жуулчлал нь хувийн аялал, дурсгалт газруудын аялал, шашны аялал, эрүүл мэндийн аялал, худалдааны аялал зэргийг нэгтгэх юм. Энэ нь түүх, соёлын олон оролцогчидтой холын аялал байх юм.

Бүх төлөөлөгчид дараахь асуудлаар Торгоны зам эдийн засгийн бүс аялал жуулчлалын хөгжлийг дэмжих, идэвхтэй сурталчлах арга хэмжээ авах шинэлэг загваруудыг баталж зөвшөөрсөн.

1.    Торгоны зам эдийн засгийн бүс нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, зөвлөлдөх хөгжлийг хурдасгах суурь юм. Байгууллагын зөвлөлдөх механизмыг бий болгох, ажил үүргийн хуваарилалт, үйл ажиллагааны загварыг тодорхойлох, хөгжил дэвшилд том нөлөө үзүүлэхэд хүчин чармайлт гаргах ёстой.

2.    Торгоны замын эдийн засгийн бүс рүү орох болон гарах бодлогын зөвлөлдөх механизмыг байгуулна. Бүс нутгийн улс орнууд нь гадагшаа аялах жуулчиддаа хамгийн тохиромжтой, үр ашигтай виз саад бэрхшээлгүй, үнэ төлбөргүй олгох мөн олон улсын аялал жуулчлалыг дэмжих гаалийн бодлогыг өөр хоорондоо хэлэлцэн батлаж хангах ёстой.

3.    Торгоны зам эдийн засгийн бүс аялал жуулчлалын тээврийн хөгжлийг дэмжих ба тээвэрлэлтийн зардлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах, аялал жуулчлалын төв хот нь зах зээлийн баримжаатай шатлалт тогтолцоог хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний хүрээ өргөнтэй, эдийн засгийн чанарыг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй юм.

4.    Торгоны зам эдийн засгийн бүс нь аялал жуулчлалын аюулгүй байдал, үйлчилгээний систем бий болгох шаардлагатай юм. Бүс нутгийн улс орнууд аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авч, хариу арга механизм тодорхойлж, жуулчдын аюулгүй байдал болон эд хөрөнгийг баталгаажуулах хүчтэй арга хэмжээ авах ёстой.

5.    Торгоны зам эдийн засгийн бүст тулгуурлан аялал жуулчлалын санхүүгийн орчинг бий болгоно. Бүс нутгийн улс орнууд аялал жуулчлалын хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжиж, удирдан чиглүүлэх механизмыг бий болгоно. Аялал жуулчлалын элемент тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжилд суурилсан, аялал жуулчлалын аж ахуйн нэгж бүлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлага болон сүлжээ, мэдээллийн технологитой байх ёстой.

6.    Эдийн засаг /уулзалт, урамшуулал, хурал болон үзэсгэлэн худалдаа/, маркетинг, цахим худалдаа, болон ухаалаг аялал жуулчлалын асуудлаар Торгоны зам эдийн засгийн бүс дэх бүх улс орнуудын дунд олон улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх.

 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг