sonin.mn

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон шагналыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Архивын ерөнхий газрын дарга И.Саруул,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хангамж, техник үйлчилгээний хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хурандаа М.Төмөрбаатар,

Алтан гадас одонгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жамъянтөгс, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 05 дугаар ангийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Алтансүх,

Цэргийн гавьяаны одонгоор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ганзориг, Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Т.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын Ёс журмын хэсгийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Төрбат нарыг тус тус шагнасан юм.

 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг