sonin.mn

НҮБ. /ВВС/. Израиль болон Палестин хоорондын дайсагнал хурцдаж байгааг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдаан хийнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Арабын улсуудын холбооны хүсэлтийн хариуд өнөөдөр энэ уулзалтыг хийх гэж байна. Уулзалтын үеэр АНУ юу гэж мэдэгдэхийг шинжээчид чих тавин хүлээж байгаа юм. Талууд хоорондын энхийн хэлэлцээнд АНУ зуучилж байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг