sonin.mn

Үндэсний их баяр наадам тохиож буйтай холбоотойгоор иргэд олноор үйлчлүүлдэг зах, худалдааны төвүүд олон хоног амардаг. Тиймээс уншигч та бүхэнд наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний төв, захууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

“Нарантуул”  худалдааны төв өнөөдөр буюу долдугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу 10.00-19.00  цагийн хооронд  ажиллаж, долдугаар   сарын 11-22-ныг дуусталх хугацаанд  амрах юм байна.

Харин бусад газруудын цагийн хуваарийн тухайд,

“Номин холдинг” ХХК–ийн сүлжээ дэлгүүрүүд: Долдугаар сарын 10-нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 дугаар сарын 11-нд  Хорооллын “Номин их дэлгүүр” амарна.

07 дугаар сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 13–нд 10.00 -21.00  цаг  хүртэл  ажиллана.

07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК–ийн бүх салбарууд  07 дугаар сарын 14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

“Сонгинохангай” ХХК –ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай”  их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13–нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30–20.30 цаг хүртэл  ажиллана. 07 дугаар сарын  14-нөөс 16–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–нөөс  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул-2”  худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар   05.00-17.00  цагт  ажиллаж ,  07  дугаар   сарын   11–нээс   эхлэн   07 дугаар сарын     15–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 16-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Дүнжингарав”  худалдааны төв  07 дугаар сарын 11, 12-нд ердийн цагийн хуваариар   10.00-20.00  цагт  ажиллаж ,  07 дугаар сарын   13-наас   эхлэн   07 дугаар сарын 17-ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар    09.00-20.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд өглөө 07.00-20.00 цаг хүртэл   ажиллаж,   07 дугаар  сарын   11, 12, 13 ,14, 15-нд   амраад,   07 дугаар  сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.     

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 06.00-18.00 цаг   хүртэл   ажиллаж,   07 дугаар   сарын   11-нээс 15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ ” техникийн зах   07 дугаар сарын 10-нд 08.00-16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар  сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад,  07 дугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг