sonin.mn

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмлээ.

Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай. Энэ удаа Монгол Улсын 26 дахь  Ерөнхий сайд Сү.Батболдын  хөрөг зургийг байрлуулав.

2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зуржээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг