sonin.mn

УБЦТС компани борлуулалтын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, авлагыг бууруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор хэрэглэгчдээс төлбөрөө авах хугацаа 15 хоног байсныг 2014 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  10 болгон  өөрчиллөө.

Тус компани хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс нь шалтгаалан цахилгаан эрчим хүчний борлуулалтын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар циклд хувааж төлбөр хураах ажлаа явуулдаг. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагддагийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д нь тусгайлан тэмдэглэж өгсөн.

Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах ба дараах хүснэгтэд заасан хугацаанд цахилгааны төлбөрөө харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гадна банк, банкны биллинг үйлчилгээ, цахим картаар хийж болохоос гадна тус компанийн http://my.tog.mn онлайн төлбөр тооцооны системийг ашиглан хоногийн аль ч цагт төлөх боломжтой.

Хэрэглэгчдийн сар бүр цахилгааны төлбөрөө төлөх хугацаа

Цикл

Тоолуурын

заалт авах

Нэхэмжлэх

банкинд хүргэгдэх

Хэрэглэгч

төлбөрөө төлөх

Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх

Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх

I

1-5-ны өдрүүд

2-6-ны өдрүүд

6-15-ны өдрүүд

11-15-ны өдрүүд

16-ны өдрөөс

II

6-10-ны өдрүүд

7-11-ний өдрүүд

11-20-ны өдрүүд

16-20-ны өдрүүд

21-ний өдрөөс

III

11-15-ны өдрүүд

12-16-ны өдрүүд

16-25-ны өдрүүд

21-25-ны өдрүүд

26-ны өдрөөс

IY

16-20-ны өдрүүд

17-21-ний өдрүүд

21-31-ний өдрүүд

26-30-ны өдрүүд

1-ний өдрөөс

Y

21-25-ны өдрүүд

22-26-ны өдрүүд

26-5-ны өдрүүд

1-5-ны өдрүүд

6-ны өдрөөс

YI

26-30-ны өдрүүд

27-1-ний өдрүүд

1-10-ны өдрүүд

6-10-ны өдрүүд

11-ний өдрөөс

Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан тус компанид бүртгэлтэй гар утас руу нь мессэжээр мэдээлэл хүргэх ажил хийгдэж байгаа аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг